12-шаврын хаалт

1.5K 133 4
                                    

••Тэкүгийн талаас••

Энэ л мөчийг маш удаан хүлээж... Энэ цаг мөчийн төлөө л өдийг хүртэл амьсгалж байсан мэт...

Жин уруулаа аажмаар хөндийрүүлэн нүдрүү минь ширтээд хөөрхнөөр инээмсэглэж :

-тэгээд? Чи надтай болзох уу? Яахуу?

Нүүр минь халуу дүүгэн улайж байгаагаа мэдрэн шүүрс алдаж хий дэмий эргэн тойрноо харангаа мөрөө хавчин тээнэгэлзэж буй дүр үзүүлэнгээ сонсогдох төдий :

-тэгье..

Жин хөмсгөө зангидан бөхийж нүүрлүү минь харан :

-сонссонгүй ээ гэхэд ахин зөвшөөрснөө хэлэхэд Жин толгойгоо сэгсрэн :

-сонсогдохгүй байна...

-Тэгье гэж байна шдээ болзож эхлэе..

Арай л чанга дуугарчих шиг боллоо... Учир нь хажуугаар зөрөх хүмүүс бүгд бидэнлүү харж шивнэлдэж байна гээч... Нүүр улам ч улайн энэ цемэнтэн шалыг нүхлээд орчихмоор л санагдана...

Жин инээдээ арай ядан барьсаар гараас минь хөтлөн :

-за алив харьцгаая гэлээ...

••Хан А-гийн талд••

Автобусанд орон хамгийн арын суудалд суув. Чанёол юу ч дуугарсангүй надад ч дуугарах хүсэл алга!!

Хэдэн буудал явсны дараагаар Чанёол шилээ маажан амаа ангайн дараа нь толгойгоо сэгсрэн болиод байв.

Чанёол зориг оров уу гэлтэй ам нээж нэг амьсгаагаар :

-уучлаарай Хан А би зүгээр л чамаар жаахан тогломоор санагдаад.. Чи уурлахаараа эгдүүтэй болчихдог болхоор л.. Бас чамайг ингэж хүндээр хүлээж авна гэж бодоогүй шүү...

Би үнэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй нь.. Чанёолыг уучлах хэрэгтэй юм болов уу?

Хэсэг чимээгүй явж байгаад би түүнд инээд алдан :

-зүгээр дээ... Ийм зүйл болоогүй гээд л бодчихоё гэхэд Чанёол инээмсэглэн :

-би чамайг өнөөдөр хүргээд өгье. Маргаашнаас кино зураг авалт эхлэх болхоор хоёулаа хичээл тараад хамт энтрүү явж байя...

-тэгье дээ..

Намайг инээмсгэлэхэд тэр суниан инээнгээ үсийг минь илэн :

-санаа амарчихлаа бүр?

Автобусний буудал дээр ирэн зогсоход бид буун зам гарахаар гарцруу алхаж байтал урд Тэкү Жин хоёр хөтлөлцөн алхаж байгаа нь харагдав.

Чанёол тэдний араас дуудхаар ам ангайхад би түүнийг зогсоож :

-Хэрэггүй ээ тэднийг орхи хамтдаа гоё л байна шт гэхэд Чанёол шилээ маажан :

-тийм шүү эротик одод ч сайхан харагдаж байна?

Би түүний гэдэсрүү хүчтэйхэн цохиод муухай харахад худлаа инээн уучлалт гуйв. Бид Тэкү Жин хоёрын ард алхаж тэд юуг ч юм ярилцан инээлдсээр алхана..

••Зохиогчийн талаас••

Жин Тэкү хоёрыг байрны гадна ирэхэд тэдний цонх харанхуй байхыг бодвол Анна Хан А хоёр ирээгүй байх нь..

Жин хорогдсон байртай гараас нь тас атгаж :

-жаахан байчихая ингээд гэхэд Тэкү муухан мишээгээд гараа татан :

-хүн харлаа шдээ...

-Яаа бид та хоёрыг аль зам дээр байхад л харчихсан ...

Энэ удаад гай болсон хүн бол Чанёол байлаа...

Жин амандаа :

-шаврын хаалт гэж үглэхэд Тэкү сандарсан байртай нүүр нь улайн баяртай гэчихээд байрлуугаа гүйн Хан А ч бас Чанёолтой салах ёс гүйцэтгээд гэртээ оров ..

••Болзох төлөвлөгөө /дууссан/ ••Where stories live. Discover now