Маргааш нь ч бас.
Чи дахиад л тэнэг юм шиг тэрнийг хайрласаар л байсан.
"Тэхёнаа, Миён чамайг хуурч байвал яах вэ"?
Чи надруу гайхан хэсэг харж байснаа " Тийм зүйл хэзээ ч болохгүй ээ" гээд инээсэн.
Яагаад мэддэггүй юм бэ?
Тэр хэзээ ч тэгэхгүй дээ гэсэн бодол бүр чинь хуурамч байдгийг.
Би чамд харсан бүхнээ хэлсэн.
Чи инээгээд "Тийм байх ёсгүй" "Чи андуурсан байх" гэсээр л байсан.
Би чамайг битгий шархлаасай гэж хүссэн болохоор үнэхээр мэдсэн нь дээр гэж бодсон юм.
"Яагаад тийм хямдхан нэгнийг хайрлаад байгаа юм"
Тэр өдөр чи надруу анх удаа хашгичиж билээ.
"Боль"
"Гэхдээ тэр үнэхэ-
"Тэрэнд атаархаад байгаа бол ийм өрөвдөлтэй арга ашиглах хэрэггүй"
"Би яагаад тэрэнд атаархана гэж?"
"Биднийг тайван орхи"
Чи эргэж хараагүй. Энэ өвлийн хүйтнээс ч жихүүн харцаараа намайг хөлдөөчихөөд явчихсан.
Тэр охинруугаа.
▪️▪️▪️
A/N: Яанаа ёстой зөндөө удаачихлаа~ Уучлаарай 😭
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇᴅ] Yours || Kth.
Short StoryЧинийх байж чадахгүй чиний охин. A touch from your real love Is like heaven takin the place of something evil.