Зүрхнээс ундрах аялгуут хайр
Зураг шиг дүрслэгдэх дурсамжууд
Зүггүй насны минь он жилүүд
Зуурдынх гэж би санасангүйОюутан гэх нэрийг аваад
Учиргүй их баярлаж байсан ч
Ундрам их эрдмийн далайд
Ойчиж унаснаа сая л би анзаарлааЭнэ бүхнийг даваад гарах уу
Эсвэл живээд үлдэх үү
Алхам алхмаар урагшлах уу
Айж зогсоод эндээ үлдэх үү