Jimin's P.O.V
Сүүлчийн хүмүүстэйгээ уулзан гэрээндээ гарын үсгүүд зурчихаад гэрийн зүг ядарсан долоон юм хөдөллөө. Өдөржингөө хөлөө амраах завгүй ажилласан болохоор машинд ороод л бүгд нүдээ анин анир чимээгүй байдал бүрхэнэ. Аргагүй дээ, амс хийлгүй байсан болохоор бүгд их ядарсан байв. Манай хэд зөөлөн хурхиралдан унтацгаах бол би л ганцаараа бороо шиврэхийг цонхоор ширтэн нүд цавчилгүй явж байлаа. Хэра.. Түүнийгээ харахыг л юунаас ч илүүтэйгээр хүснэ. Урт долгионлог үсээр нь оролдон, үнэрт нь шингэн хорвоогоос тасрахыг л санагалзана. Завгүй энэ урт өдрийн эцэст тэрний энгэрт наалдан тэврээд хэвтэхийг л хамгаас илүүд хүсэн, хүлээж ч тэсэхгүй явж байлаа. Тэр одоо юу хийж байгаа бол. Гэртээ өдөржингөө ганцаараа уйдсан болов уу, эсвэл гарсан болов уу? Өглөө сэрээд яасан бол, намайг бодсон болов уу? Өчигдөр шөнө үнэндээ намайг өнөөдөр тайван байлгаагүй. Нэрийг минь дуудан, чангаас чанга тэвэрч байсан нь, уянгалаг тэр хоолойгоороо гиншиж байсан нь гээд бүгд тодоос тод санагдаж, бараг л-, би галзуурч байх шиг байна. Юугаа бодоод байгаа юм бэ Пак Жимин.
Гэрийн зүг ойртох тусам зүрхний минь цохилт түргэсэх нь мэдрэгдэн, гарын алга хөлөрч байн байн үрэн сууж байлаа. Гэвч хамгаас илүүтэйгээр санааг минь зовоож байсан зүйл бол Хэрагийн ааш зан нь байсан юм. Би тэрнээс л хамгийн их айж байсан юм. Юу ч болоогүй мэт надаас зайгаа барих вий, ганц шөнийн явдал байсан гээд намайг хаях вий гэдэгт. Хэчнээн үнэн биш ч гэлээ тэгж бодох тусам зүрх минь хэдэн хэсэг бутран унаж, иртэй хутгаар сийчиж буй мэт болох нь аймшигтай санагдаж хаа нэгтээ газар орж нуугдаад, хэзээ ч гарч ирэхгүйн хүслэн болом. Төсөөлөх төдийд л ингэж байвал хэрэв.. хэрэв үнэхээр тэгвэл би өөрийгөө яахаас айж байна.
Тэгж бодсоор байтал аль хэдийн бид гэрийн өмнө ирсэн байлаа. Бусдыг сэрээгээд буувал байшингийн гэрэл бүгд унтраастай, амьд хүн байхгүй шинжтэй байв. Тэр хаана байгаа юм бол? Орой шөнө болж байхад зүгээр байгаа. Хаана хэнтэй цуг гарсан юм бол? Хэрвээ намайг орхиод явчихсан бол яах вэ хэмээн түм буман бодол толгойд минь орж ирэн түгшүүртэйгээр орлоо. Үнэхээр хэн ч байсангүй. Түнэр харанхуй хоосон байшин л биднийг угтан авав.
"Хэра яасан юм? Тэр гарна гэж та нарт хэлсэн юм уу?" Юнги асуух ч бүгд толгой сэгсэрнэ. Түүний царай сонин болоход Намжүүн мөрөн дээр нь цохичихоод,
"Битгий санаа зов. Хэра ухаантай охин. Тэр явчихаагүй нь ойлгомжтой. Ус цасанд орчихоод уулзалтын өрөөнд цуглараарай. Дараачийн чухал даалгавар биднийг хүлээж байгаа."
YOU ARE READING
Stay With Me || PJM || Completed
ActionХоёр том хүчтэй мафын төлөөлөгчдийн хайрын түүх. Тэд яагаад ч цуг байж болохгүй. Энэ бол гашуун үнэн. 《Mafia AU》 Start date: 2018.04.05 End date: 2018.07.07