12.

1.6K 187 0
                                    

Эгчийг минь явсны дараа чи хөдөлж эхэлсэн. Яг л төлөвлөгөөнийхөө дагуу. Намайг өөртөө эргэлт буцалтгүй дурлуулаад ашиглана гэсэн төлөвлөгөөнийхөө дагуу.

Өглөө бүр гэрээс гарахад хүлээж байдаг чамайг хараад би эхэндээ залхаж бас уурладаг байсан.

Хичээллэх үед, тоглох үед, алхах үед гээд чи бүхий л үед миний хажууд байдгаас би залхаж байсан. Сургуулийн хүүхдүүд намайг хатуу зүрх сэтгэлтэй, нэг ч болов Люсийг боддоггүй мөсөн охин гэсэн ч би үүнийг тоогоогүй. Чи ч тэр.

Тэгээд чи өдөр бүр миний хажууд байж намайг догдлуулах үйлдэл хийх чинь айлгаж эхэлсэн. Би айж эхэлсэн. Чамд дурлачихвал яах болоо гэхээс айж эхэлсэн.

Аймхай би чамаас зугатаж эхэлсэн.

Намайг нэг алхам ухархад чи надруу гурван алхам ойртоно.

Би эргэж харан гүйхэд чи урд минь гэнэт гарч ирээд намайг бариад авдаг.

Би чамаас энэ жижигхэн мужид байхдаа хэзээ ч зугатаж чадахгүйгээ ойлгосон.

Тэгээд бууж өгсөн.

Гэхдээ хэрвээ тэр үед би Сана эгчийн араас явж чамаас зугтсан бол чи миний араас ирэх байсан уу?

Магадгүй...

Одоогын чи ингэж л хариулах байх.

Чамаас асууж чадалгүй хулчийж өөр өөрөөсөө чиний хариултийг хайж байгаа өөрийгөө үзэн ядаж байна.

Бидний одоогын энэ хөгийн харилцааг бий болоход нөлөөлсөн эсвэл нөлөөлөөгүй бүхий л зүйлсийг үзэн ядаж байна...

LUCIFERWhere stories live. Discover now