Жунин "хэзээ явах уу?"
Инбинь "яг одоо" гэсээр шууд л хаалга руу зүглэлээ.
Жунин "гэхдээ хумсаа яах уу?" хэмээн сулхан асуухад
Инбинь тоосон шинжгүй "зүгээрээ явцгаая" гэхтэй зэрэгцэн
Шиүмин "ингээд үү?" хэмээн лавлан асуухад
Инбинь дороо зогсон "нээрээ ч тийм дээ ингэж явбал хүмүүс айна биз" гэхэд нөгөө гурав зэрэг шахуу толгой дохилоо.
Инбинь санаа алдан орон дээр суугаад "яаж зүгээр болгох уу? санаа оноо байна уу?" гэхэд нөгөө гурав ч толгой сэгсэрлээ.
Инбинь "ямар ч байсан чи эхлээд тайвширч амрах хэрэгтэй байх тийм болохоор бид гарлаа. Хэсэг унтаад эсвэл зүгээр хэвтээд амар"
Жнуин "гэхдээ-"
Инбинь "гэхдээ байхгүй ээ, бид гарлаа" гэсээр нөгөө хоёртоо гарахыг дохиод тэд ч өрөөнөөс гарлаа.
Жунин мэдээж унтаж чадсангүй толгойд нь янз бүрийн л бодол эргэлдэнэ. Тэр мэдээж ухаан орсон цагаасаа эхлээд л өөрийгөө ямар нэг талаар өөр гэдгийг мэдэрдэг байсан.
Хүмүүсийн үнэрлээгүй зүйлийг тэр үнэрлэж, хараа зүйлийг тэр хардаг. Анх хүүхэд байхдаа энэ тухайгаа хүмүүст хэлэхэд тэд ихэвчлэн түүнийг тоодоггүй бас худалч гэх нь олон байсан. Аав нь ч мөн адил тэдний нэг. Тэр Жунинд үргэлж үлгэр домгийн зүйлс гэж огт байхгүй. Хүмүүсийн оюун ухаанаас гарсан хий хоосон зүйл гэж сургасан.
Жунин үүнтэй тэмцэж байсан ч нэг л мэдэхэд аавынхаа адил бүх зүйлийг математикийн томьёо шиг л яг таг бодит байх ёстой мэдээр харах болж. Өөрийн бие хааяа гарах өөрчлөлтийг ч мөн адил тэгж л хүлээж авсан.
Нэгэнт ийм үзэл бодолтой бат зогсох болсон түүнд түүний амьдралд шинээр гарч ирсэн тэрхүү чоно. Энэ гурван хүн бүх хийсвэр байгаасай гэж нууцхан бодож байсан зүйлсийг нь бодит гэдгийг баталж эхлэхэд тэр аль хэдийн итгэсэн ч үгүйсгэх гэж хамаг чадлаараа хичээнэ.
Жунин бага байхын л гоц гойд зүйлгүй энгийн амьдралд дуртай нэгэн байсан. Тэр өөрийгөө ямар нэг байдлаар бусдаас онцгойруулах тун дургүй. Гэтэл одоогийн нөхцөлд тэр энгийн байх гэж хичээсэн ч энгийн гэх хилээс дэндүү холдсон гэдгээ мэдэж байлаа.
Тиймээс хүчээр ч болов өөрийнхөө байдалд дасахаар шийдэж. Инбиний хэлсэн шиг эртхэн хүчээ захирч сурч байж л тэр араатан болж хувирахгүй хүн шиг байж чадна гэдгээ ойлгож байлаа.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
FanfictionГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .