6

1.5K 209 11
                                    

          -Мэдэхгүй юм даа, миний бодлоор чи ч гэсэн Хусогт дурлачихсан юм биш үү.

           -Больж үз, Намжүүн. Хэрвээ тэгэх байсан бол аль эрт л дурлачихсан байх ёстой.

Тэдний ярианд ширээн дээр хоол зѳѳн тавих Жин оролцов.

            -Чи аль эртнээс л дурласан шүү дээ.

             -Үргэлж Хусогийн талд байдаг байсан чиний үгийг сонсож даанч чадахгүй нь.

Юнги ёжлон хэлсэн ч Жин тоосон шинжгүй хачирнуудаа зөөх дундуур Намжүүн хэллээ.

             -Гэхдээ чамд одоо түүнээс илүү асуудал байгаа шиг санагдах юм?

              -Тиймээ. Би мэдэж байгаа.

Түүний үгэнд санаа зовинол илт агуулагдах нь Намжүүныг хэлсэн үгэндээ харамсахад хүргэх шиг.  

             -Ингэхэд чи Хусогийг дуудчихаач. Дѳрвүүлээ хуучнаа дурсаж хамт хооллоё.

             -Галзуурчхаа юу, Ким Намжүүн?!

Юнги гайхсан маягтай хэлснээ, хувцсаа шүүрэн,

             -Ер нь эрхтхэн явсан нь дээр бололтой. Та хоёртой удвал би ч бас удахгүй галзуурна байх.

             -Хоол идэхгүй хэрэг үү?

Жинийг асуухад тэр татгалзчихаад тэдний хаалгаар бушуухан гарч одов.

             -Юнги үргэлж мэдрэмжээ үгүйсгэх юм.

Намжүүний хэлсэнд Согжин толгой дохин, "Тиймээ. Ѳмнѳ нь ч, одоо ч огтхон ч ѳѳрчлѳгдѳѳгүй байна"




-

Сургуулийн кордиророор нойл чиглэн хурдтай гүйх залуу Хусог ажээ. Зарим сурагч, багш нар түүнрүү гайхан харах ч тэр түүнд санаа зовох ч сѳхѳѳгүй гүйсээр нойлд орж ирснээр сая санаа амарлаа.

            -Хоолоо ихдүүлчхэж. Хѳѳрхий гэдэс минь...

Aмандаа үглэн гэдсээ илнэ. Харин түүний бувтнааг нэгэн танил хоолой тасалж орхив. Хэдий бүдүүн эршүүд ч чихэнд нь үргэлж уянгалаг сонсогддог тэр хоолойг Хусог хэзээд танина.

            -Хараал ид гэж. Би ѳдийг хүртэл таны үгээр амьдарсан. Хүсээгүй сургуульдаа орж, хэзээ ч хүсэхгүй амьдралаараа амьдрах гэж байна. Энэ танд хангалтгүй байна уу?!

Юнгигийн хоолой юунаас ч илүү ууртай, басхүү бухимдсан сонстох нь Хусогийг гайхшруулав.

            -Ааваа, гуйж байна. Би заавал тэр хол очиж сурах шаардлагагүй шүү дээ. Эндээ хичээгээд сайн сурчхаж болохгүй гэж үү?

Хоолойны нь ѳнгѳ ѳѳрчлѳгдѳж, цѳхѳрсѳн аяс мэдрэгдэнэ. Хол гэдэг үг Хусогийн сэтгэлд багахан айдас тѳрүүлэв. Гэсэн ч яг одоо үүнд санаа зовохоос илүүтэйгээр Юнгийг ѳрѳвдѳж байлаа. Түүний аав багаас нь л хатуу хүн байсан ба нэг ч удаа ангийнхантай нь аялалд явуулдаггүй байсныг тэр санаж , тэгэхдээ ѳѳр нэг зүйлийг ч ойлгов.

          -Бид зѳвхѳн хѳгжим дээр л санал нийлдэг байсан.

Шивнэх шахам хэлэхэд Хусогийн нүдэнд аль хэдийн нулимс цийлэгнэсэн байх ба хѳгжимд юунаас ч илүү сонирхолтой байсан тэр нэгэн яагаад бизнес удирдлагаар сурч байгааг гадарлажээ.

Дуу гаралгүй удсан тул Хусог нойлоос гарахаар хаалга онгойлгов. Гэсэн ч... Тэр Юнгигийн харцтай тулгарлаа. Хусогийн үүрд ширтэхийг хүсдэг гүн хар хоёр нүдэнд гуниг, мѳн нулимс хуралджээ.

Цаг хугацаа зогсчихсон мэт тэдний хэн нь ч үл хѳдѳлнѳ.

         -Hовш гэж.

Чимээгүй уур амьсгалыг эвдэн Юнги өөртөө шивнэчхээд түрүүлэн гарлаа.

Хусог тэр ѳдрѳѳ ер инээмсэглэсэнгүй. Түүний нүдэнд Юнгигийн гунигтай харц л үзэгдэж, тэгэх бүрт сэтгэл нь ч хүйт даана.

Тэр ѳѳрѳѳсѳѳ нэг л асуултыг асууж байв.

          -Би түүний тѳлѳѳ юу хийж чадах билээ?

Гэсэн ч хариулт нь үргэлж "Юу ч хийж чадахгүй" байсан нь түүнийг ѳѳрийгѳѳ үзэн ядахад хүргэнэ.












Magnet (completed)Where stories live. Discover now