ТОРГОН

494 83 8
                                    


🌠🌠🌠


     - Түрүүн шууд тэвэрсэнд уучлаарай. Зүгээр л их баяртай байсан юм.

     - Зүгээр дээ. Би ч бас-

     - Найз охин маань эргээд хичээлдээ явна гэж хэлсэн болохоор их баяртай явж байсан юм.

  Намайг таньсандаа баярлаж байгаа ч юм биш.. Бас л тэр охиноос болсон байх нь ээ? 

  Баярлаад явж байсан болохоороо санаандгүй намайг тэвэрчихсэн ..

  Ямар гайхалтай хэрэг вэ?

  Ээлжит урам хугаралт..

  Өнөө охин нь эмчилгээгээ хийлгэхээр явлаа гээд Жинтэй салах ёс гүйцэтгэж, тэр ч түүнээс холдож ядан байсаар арайхийн явуулсан.

  Дараа нь эмнэлгийн хашаан доторх бяцхан хүрээлэнгийн сандал дээр надтай ингээд ярилцаад сууж байгаа нь энэ.

  Гэхдээ түүнийг одоо ч над дээр бус өөр нэгэн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээд буйг мэдрэх миний сэтгэл төсөөлж байснаар гонсойсонгүй..

  Учир нь ядаж л би яг одоо түүнтэй хоёулхнаа байж байна шүүдээ..

    - Чи хэзээ Сөүлд ирсэн юм? гэх Жины асуулт намайг сатааруулахад би хэдий маш их зүйл чалччихмаар байсан ч арайхийн биеэ барьсаар түүний зүг эелдгээр инээмсэглээд  хариуллаа.

    - Саяхан ирсэн. Ирэнгүүтээ чамайг хайгаад.. тэгээд л олоод ирлээ.

     - Хөөх.. Үнэхээр тэгсэн гэжүү? Уучлаарай.. Шууд таниагүйд. Чи үнэхээр их өөрчлөгдсөн болохоор.. Бүр үнэхээр их шүү.

   Зүрх яг тэсрэх нь ээ..

   Тэр яг одоо миний талаар ярьж бас гайхалтай хөгжилтэйгөөр инээж байна..

    - Харин би өөрчлөгдсөн байна уу? хэмээсээр түүнийг нуруугаа цэхлэн суугаад өөдөөс харах тэрхэн мөчид бид харц тулгарч, зүрхэнд аймшигтай том цохилт хаанаас ч юм ирэх шиг санагдлаа..

  Анх танилцсанаас хойш дэргэдээс нь түүнийг харж буй цаг хором мөч бүрт ийм мэдрэмж төрдөг байсан сан..

  Нэг л мэдэхэд би түүнийг цоо ширтэн байснаа нүүрний урдуур гараа савчуулах үест нь л анзаарч хөнгөхөн толгой сэгсрээд урагш харж, ярьж эхлэх явцдаа байн байн хоолой зассаар.

    - Чи илүү царайлаг бас өндөр болчихож.. Гэхдээ би чамайг хараад л шууд таньсан лдаа.. Чиний хоолой бас нүдийг яаж мартах билээ? Ингээд уулзсан чинь сайхан байна.. Дөрвөн жилийн дараа.

     - Найз охинтой болсон уу?

   Удаах асуултаараа тэр намайг бас л гацаанд оруулчихлаа..

 Хөнгөхөн толгой сэгсрэлтийг хариу болгосныхоо дараагаар түүнийг битгий л тэр найз охиныхоо талаар яриасай хэмээн залбирах шахах миний инээмсэглэлийн нэгээхэн хэсэг замхарч орхижээ..

  Ингэж асуух түүнд тун хялбархан байгаа байх..

 Найз охин?

 Энэ бүх хугацаанд зөвхөн өөрийнх нь талаар бодож, өөрийнх нь төлөө хичээж, өөрийг нь л хайрласаар ирсэн надад өөр нэгнийг харах сөхөө байсан гэжүү?..

 Тэгтэл чи.. хэдхэн үгээрээ намайг баярлуулж бас гомдоож байж юу ч мэдэхгүй, бүр мэдрэхгүй байгаа юм шиг..

   - Сургууль бас ангийнхан маань ямархуу санагдаж байна даа? Дасаж байна уу?

  Золоор Жин ч бас уг сэдвийг алгасахыг хүссэн бололтой инээд алдсаар ийн асуух бөгөөд би ч мөнөөх мишээлээ нүүрэндээ наагаад юу ч болоогүй мэт түүнтэй ярилцаж эхлэв.

  Ийн нэг цаг орчим хугацаа өнгөрсний дараа бид салах ёс гүйцэтгэцгээн хоёр тийш болцгоож, Жин эмнэлэг рүү эргэн орох бол би гэрийн зүг гэлдэрнэ..

  Гэрийн үүдээр орж ирэх явцдаа, гүйж харайх шахан ор луугаа үсрэн хэвтэх явцдаа, хэдэн цагийн турш бодлогоширч хэвтээд гүн нойрондоо автах явцдаа ч би зогсолтгүйг мэдрэгдсээр буй догдлолоосоо үүдэн инээмсэглэсээр..

   Жин.. Ямартай ч мөрөөдлүүд минь зүүд зэрэглээ биш бололтой..

  Бага ч болов найдварын оч дотор минь ассанаар зориг ороод эхлэх ч шиг..

  Одооноос би зоригтой хөдлөх болно..

   Чи тун удахгүй ахин минийх болох болно.. Хүлээж бай, Жин минь..



🌠🌠🌠

+ EPIPHANY + || NAMJIN [END]Where stories live. Discover now