2

29 4 1
                                    

Цэнгээний газар Minji бараг 2 цаг суув. Удахгүй ирнэ гээд гараад явсан өнөөх залуу орж ирэхгүй удсан тул Minji-гийн тэвчээр алдран гарахаар зэхэхэд өөдөөс нь нөгөө залуу ороод ирэв.

"Jackson Wang, чи цагийн баримжаагүй бололтой. Удахгүй гэдэг чинь 2 цаг хэрэг үү?"

"Уучлаарай даа. Хийх юм их байлаа." гэсээр Minji-д утас, 2 түлхүүр болон 1 хавтас өгөв.

"Машин, байр бэлдэх гэж их удчихлаа. Чамд таалагдах үгүйг мэдэхгүй байна." Jackson-г ярьж байгааг ч тоолгүй Minji буйдан дээр тухлан суугаад хавтас дотрохыг гарган ирэв.

"Min Ari. Энийг алах юм уу?"

"Үгүй ээ. Наад хүн чинь захиалагч байгаа юм. Чи хаягаар нь очоод уулзаарай. Зөвхөн хамтарч ажиллах хүндээ л юу хийлгэхээ хэлнэ гээд зүтгээд байгаа юм. Зөрүүд хүүхэн." гэсээр урдаа байх вискинээсээ уух нь Min Ari-г хэр зөрүүд болохыг Минжид ойлгуулаад өгөв. Jackson хэр барагтай л бол уурлаад байдаггүй. Гэтэл Min Ari дөнгөжээ.

"За тэгвэл ажилаа эхлэх үү дээ" гэсээр Minji өрөөнөөс гараад явлаа.

☯️☯️☯️

Min Ari-гийн гэр гэх газар ирэхэд бараг л орд харш болов уу гэмээр сүрлэг байшин байх ажээ. Хэн ч харсан атаархам байшин. Minji хонх дарахад үйлчлэгч бололтой хүн түүнээс хэн болохыг асуухад Minji захиалагчтайгаа уулзмаар байна гэдгээс өөр үг хэлсэнгүй. Өнөөх ахимаг насны эмэгтэй цааш явчихаад буцаж ирэхдээ түүнийг үг дуугүй л оруулчихав. Minji зочны өрөөнд суух Min Ari-г хараад шууд л өөдөөс нь хараад суучихав. Min Ari жасмин цай халуунаар нь оочлон сууж байгаад Минжи руу дооглон харав.

"Чи тэгээд миний захиалгыг биелүүлэх хүн юм уу? Миний үеийнх л юм шиг байх юм."

"Чи ч гэсэн миний үеийнх байж хүн алах захиалга өгж л байдаг."

"За яахав. Чи юу хийхээ мэдээд л ирсэн бололтой."

"Наад захын соёл ч алга аа. Аяга цай ч өгөхгүй юм уу?"

"Цай оочлоод суух дотно биш гэж бодож байна шүү."

"За за. Шууд ажилдаа орьё. Битгий хамаг цаг үрээд уур хүргээд бай."

"Энэ" гэсээр Minji-гийн урд нь хавтас шидэж өгөв. Minji аваад доторхыг нь хараад инээд алдав.

"Эцэг нэгтэй ахыгаа алах гэж байгаа хэрэг үү? Эд хөрөнгөний төлөө юу ч хийх юм биз дээ?"

"Эд хөрөнгө биш!"

"Ойлгосон болохоор явлаа."

"Битгий л ул мөр үлдээчихээрэй дээ."

Killer but LoverΌπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα