4. Сэтгэлээ илчлэлт

328 51 1
                                    

Хавар болж, орчин тойрон ногоон өнгөөр хучигдаж эхэлсэн байв. Одоо ч бид хамт явдаг хэвээрээ...

Гарсан өөрчлөлт гээд байх юмгүй ч болоод л байна. Би анхнаасаа илүүг хүсэхгүй гэж хайрласан.

Тэгсэн ч яагаад ч юм сэтгэлээ илчилмээр санагдаад байв. Зүгээр л түүнийг мэдээсэй гэж хүсэх шиг. Зориг дутаад байсан ч эргэн тойрны минь намайг түүнд сайн гэдгийг мэддэг хүмүүс надад их зүйл хэлж, би буцалтгүй шийдлээ. Сэтгэлээ илчилнэ гэж...

"Х: Солан тэр чамд яг сайн! Би бүр мэдрээд байна. Хэний ч харц худлаа хэлдэггүй юм.

Хх: Ер нь тэгээд хүн сонирхохгүй байгаа хүн рүүгээ харахгүй биздээ. Чи зүгээр зориглоод үзээ. 90% баталгаатай. " гэх мэтээр тэд надад урам өгч байлаа. Бүр мэддэггүй ангийн маань охин хүртэл надад:

"Тэр сонбэ чам руу байнга харах юмаа." гэсээр түүний зүг зааж байсан удаатай.

Сэүний намайг харах харц тийм л илэрхий, тийм л хачирхалтай байдаг болохоор би хүртэл маш их эргэлздэг болов. Сэтгэлээ илчлэх нь энэ бүгдийг, бүх эргэлзээг эцэслэнэ. Тиймээс хамгийн зөв шийдэл юм.

-Тэгэхээр би яаж сэтгэлээ илчлэх үү?

Нана: Мэдэхгүй ээ. Чи өөрөө л шийд. Гэхдээ одоо хүртэл Чанёолд сайн байхаа больсон гэдэгт чинь итгэж чадахгүй байхад бүр сэтгэлээ илчилнэ ч гэх шиг.

-За больдоо. Насан туршдаа Ёол-д сайн байна гэж юу байхав.

Нана: Гэхдээ л Чанёол чиний сайн хүнийг мэдэх гээд улайрч байгаа. Биднийг хүртэл шалаад л...

-Хамаагүй ээ. Гол яриандаа оръё. Захиагаар байвал ямар уу?

Нана: Арай хуучинсаг юм биш үү? Одоо үед хэн л захиа бичээд байж байдаг юм.

-Тэр тусмаа... Түүнд хадгалагдана бас илүү сэтгэлд нь хоногшино. Онцгой байвал ядаж л тэр намайг дурсах байх.

Нана: Өөрөө л мэд гээд байхад.

" 3-ын 2 дугаар бүлгийн У Сэүн сонбэ-д

Сайн уу? Танд энэ захиа очих үеийн мэнд. Та магадгүй миний зүсийг л мэдэх байх. Харьцаж ч үзээгүй байж ингэж хэлэх нь тоомжиргүй ч гэлээ "Би танд сайн". Тантай автобусанд хамт явахдаа, харц тулгарахдаа, таныг араас чинь харахдаа, бодохдоо гээд би бүхий л мөчид догдолдог. Зөвхөн таниас болж. Зүгээр л мэдээсэй гэсэндээ л үүнийг бичиж сууна. Таныг харсан өдөр минь үүлтэй байсан ч цаанаасаа л гэрэлтэж, таныг хараагүй өдөр маань хичнээн нартай байсан ч бүрхэг санагддаг. Та зүгээр байж байхдаа л надад аз жаргал өгдөг.

1-ийн хоёр дугаар бүлгийн Чүэ Солан"

Хэд хэд ноороглосны эцэст арай дажгүй гэснээ гоёлын цаасан дээр буулгаад цэвэрхэн гүн цэнхэр өнгийн дугтуйд хийн амсар дээр нь ягаан зүрхэн наалт наав. Нэг бол хэтэрхий хүндэтгэсэн бичээд үгүй бол уянгын халил давамгайлаад арай гэж гайгүйг бичсэндээ санаа амран нойрсохоор хэвтлээ. Гэсэн ч нойр хүрсэнгүй. Догдолж бас айж байна. Үр дүн нь юу ч бай би харамсаж л болохгүй...

Маргааш нь:

"Тэгэхээр энэ захиаг, энэ шоколадны цуглуулгатай хамт аваачаад өг. Бас аваад ямархуу царайны хувирал гаргахыг нь сайн ажиглаарай" гэсээр би ангийнхаа хөвгүүнд захилаа.

Өөрөө өгөхөд эсвэл холоос харахад арай л сэтгэлийн тэнхээ хүрэхгүй санагдаад ангидаа орж ирлээ. Бүгд л зүгээр эсэхийг минь асууж байв. Зэвхий царайтай, гар хөл нь чичгэнээд байгаа хүнд санаа зовох нь аргагүй л дээ. Гэхдээ Сэүн юу гэх нь яах нь л одоо хамгийн чухал байна.

A/n: Сэүн яах талаар таамаг байна уу? ккк. Сэтгэгдлээ л хуваалцвал их баярлана шүү^^ Сайхан амраарай💕

Climats: IndecisionWhere stories live. Discover now