.9.

53 24 0
                                    

Уулын эзэн

Агуйг зорин нуурын эргээр давхихад арван тавны сар орчныг гэрэлтүүлж, бүлээн атлаа зөөлөн салхи хацарыг минь илбэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Агуйг зорин нуурын эргээр давхихад арван тавны сар орчныг гэрэлтүүлж, бүлээн атлаа зөөлөн салхи хацарыг минь илбэнэ. Тэр нэгэн өдөр яг л ийм намуун үдэш байсансан.

*Throwback*

Үхлийн бүлгэмээс өрсөж нууц захидлыг нийслэл нь болох Жинан хотод хүргэхээр Чи улсыг зорьсон юм. Би Вэй улсын хаанаас нууц тушаал авсан даруй даа өөрийн итгэлт хүмүүсийг аван замдаа гарсан. Тушаалд Яан улсын ирээдүйг шийдэх нууц мэдээлэл тул Чи улсын хааны гарт өөрийн биеэр атгуулах нь хамгийн чухал даалгавар болохыг онцолсон байв. Хойд Лиан улсын үхлийн бүлгэмийнхэн өөрөөр хэлбэл тагнуулчид биднийг Яан Бэйн нийслэлээс хөдөлсөн цагаас хойш дагаж байсныг мэдсэн даруйдаа төлөвлөгөөндөө бага хэмжээний өөрчлөлт оруулaв. Хэдий аян замд ажрахгүй явсан ч би Жинан хотын гадна алуурчидтай таарахаа гадарлаж байсан учраас л Дао ууланд буудалласан юм.

Шөнө дунд харуулд гаргасан хүмүүсээ түр дуг хийх мөчийг ашиглан нууцаар уулын эзнийг зорив. Шууд очиход агуйн ойр орчим хад чулуу, сордог намгаар дүүрэн бартаат замтай учир цаг алдах ч гэлээ нуурын эргийг даган явсаар хүрхрээнд хүрэв. Ойрхон байх өргөст бутанд морио уячхаад хүрхрээний доторх агуйг зүглэлээ.

Яс ташиж, тархи царцахаар хүйтэн байсан ч гэлээ хүрхрээг гатлан орохоос өөр замгүй учир шүд зуун тэвчинэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яс ташиж, тархи царцахаар хүйтэн байсан ч гэлээ хүрхрээг гатлан орохоос өөр замгүй учир шүд зуун тэвчинэ. Нойтон хад халтирах аюултай тул маш болгоомжтой удаанаар хөдөлнө, тэгэх тусам хүйтэн усанд норж чичрэх нь надад бүүр ч хэцүү болж байлаа. Дахиад жаахан л тэвчвэл агуй руу орж чадах нь...

The scars left by memories "ON HIATUS"Where stories live. Discover now