thoughts

47 25 0
                                    



Ганц нүд рүү минь ширтээд л хамаг гунигийг минь олоод харчихна гэж хэн мэдлээ. Гэнэт л намайг тэврээд авах юм гэж бас хэн мэдхэв дээ.

"Юу болохгүй байна? Сэтгэлийг нь зовоосон зүйл байгаад байна уу?"

"Үгүй ээ. Би зүгээр дээ"

Миний нүд рүү ширтээд асуусан юм.

"Ганцаараа зовох хэрэггүй шүү дээ. Надад бүгдийг хэлж болно"

Тэгэхэл нь би эргэлзэж байсан.

"Уйл даа. Сэтгэлээ онгойтол уйлчих"

Намайг тэврээд авахад нь л нулимс асгараад эхэлсэн юм.

"Сайн байна , сайн байна. Би хажууд чинь байх болохоор , нулимсыг чинь арчаад өгөх болохоор хүссэн үедээ уйлж болно"

\\FLOWERS in my mind//Where stories live. Discover now