We should never meet again

425 66 21
                                    

Хамгаас их хайрладаг хүнээсээ хамгийн аймшигт үгийг сонсох. Эрхэмлэн нандигнадаг байсан зүйл нь үнэ цэнээ алдах.

Харанхуй шөнө үүрийн гэгээтэй золгохуй дор Ү Хён гадаа гудманд уйлаад сууж байлаа. Хүн амьтангүй, хамгийн нам гүм үе. Хэн нэгний гунигийг хуваалцах гэж бүх ертөнц дуугаа хураан, чимээ анир тасарсан мэт.

Үүнтэй зэрэгцэн Жин жингэнэн дуугарч, толгой өргөн харвал Жин чулуун хашааны толгойд сууж байлаа.

"Золгүй явдал тохиолдоо юу? Юунд уй гашууд автана вэ?"

Ү Хён нус нулимсаа арчин,

"Тэр надад аль эртнээс л хайргүй болчихсон байж. Анхнаасаа л надаас салахын түүс болсон байна. Намайг тэгтэл үзэн ядсан, хорссон сэтгэлээр хардаг байсныг би сая л олж мэдлээ. Тэр яг л гай зовлонд уначихсан хүн шиг байсан..." хэмээн үргэлжлүүлэн уйлна.

"Ямар тоогүй хэрэг вэ. Хүмүүс та нарын амьдрал үнэхээр ээдрээтэй, бас утгагүй юм." хэмээн өгүүлэхдээ уйдсан янзтай шанаагаа тулж, алсын барааг ширтэнэ.

"Тэгээд яав? Учрыг нь олж чадав уу? Үхлийн шалтгааныг нь олж чадсан юм уу гэж байна. Үнэхээр энэ цаг хуцагаанд ирсэн нь зөв байж уу?"

Ү Хён Жин рүү гайхсан янзтай хараад,

"Би яаж олох юм бэ? Би ер нь яагаад тэр шалтгааныг олох ёстой гэж? Тэр хүн намайг тэгж үзэн ядаж байхад би гурван сарын дараа болох зүйлийг олж мэднэ гэж үү?" хэмээн бухимдана.

Тэр Юн Гид яах аргагүй гомджээ. Яаж ч тэсэж, тэвчээд гомдол нь үл тайлагдана.

"Чи бас л буруу цаг хугацаандаа ирсэн байх нь. Энэ янзаараа бүтэхгүй л болов уу. Яах вэ, үнэхээр хүсэхгүй байвал буцаад өөрийн цаг хугацаанд очиж, энгийн амьдралаараа амьдарч болно. Хүсвэл. Түүнийг үхсэн ч байсан хамаагүй гэвэл ердөө буцаад оч, гурван сарын дараах руу. Юу ч өөрчлөгдөхгүй, чи, чиний амьдрал, дэлхий ертөнц гээд бүгд урсдгаараа урсаж, эргэдгээрээ эргэнэ."

Ү Хён шархалсан ч байлаа, ядарч туйлдсан ч байлаа. Жиний хэлсэн үг түүнд бодит байдалтай нүүр тулах боломж олгож, бодитоор сэтгэхэд нь туслан, бүх зүйл урагшлан, өнгөрснийг ардаа үлдээдгийг ухааруулав. Ганцхан тэр л өнгөрсөнтэйгөө зууралдаж, бодит байдалтай эвлэрч чадаагүй учраас ийм нөхцөлд хүрсэн. Болоод өнгөрсөн зүйлийг өөрчлөх гэж яваад буцаж хэзээ ч арилахгүй сэтгэлийн шарх оллоо. Одоо харамсаад ч арилахгүй, цаг хугацааг ухраагаад ч энэ шарх эдгэхгүй.

Time Renegades(Completed)Where stories live. Discover now