7: What happened????

490 42 6
                                    

"Ахэмм.....болцгоосон бол одоо явцгаая. Аль хэдийнээ хоцорчихоод байна."

Бид хоёр хоёулаа тэр дороо гацчихав.

Сая юу болчихов? Хэнтэй- whattttt?????

Би түүнрүү цочсон байдлаар харлаа. Ямар нэгэн юм хэлж байж энэ эвгүй уур амьсгалыг хагалах хэрэгтэй юм сан, даанч амнаас ганц үсэг ч унасангүй.

"Цаг яваад л байна шүү"

Би улаарсан хацраа бариад араас нь явлаа, жимин ардаас явж байгаа байх.

Бараг 5 минут алхсаар нэг машины өмнө ирлээ. Сэүн хаалга онгойлгож өгөхөд тэхён урд талын суудалд харин миний мэдэхгүй дөрвөн залуу ард талд нь сууж байлаа. Бодвол сэүн жолоодох юм шиг байна.

"Тэхён аа бос, наадах чинь миний суудал" гэж жимин хэлэхэд тэхён хаалгаа түгжээд бүсээ зүүгээд унтсан мэт жүжиглэв.

"Ёоох чамтай дараа нь яринаа" гэж амандаа бувтнаад дөрвөн залуутай чихцилдэн орж суулаа.

"Би хаана суух юм бэ?"

Тэд одоо л анзаарлаа. Надад суух зай үлдсэнгүй.

"Жимин аа, чэрёоныг өвөр дээрээ суулгачихад болно биздээ?" гэж сэүн хэлээд надруу жуумалзаж инээлээ.

Бид хоёр хоёулаа бие биерүүгээ сонин харцаар харав. Би нүдээ анитал сая болсон үйл явдал харагдлаа. Бодсон чинь миний гэдсэнд эрвээхий нисэж байгаа мэдрэмж төрөх шиг.

"Одоо тэгэхгүй гээд яахавдээ" гээд надруу гараараа суу, суу гэсэн дохио өгөв.

Зүрх минь догдолсоор машин дотор орон жиминий өвөр дээр суулаа. Эхэндээ их эвгүй байлаа. Тэр дөрвөн залуу надад өөрсдийгөө таналцуулав.

"Би бол Пак Жинёон, жиминий найз"
Жимин шиг хүнд бас найз байдгаа??
"Аа харин энэ гурав бол ким намжүүн, ким мингю, канг даниел" гээд тэд дөрөв надруу гараа сунгалаа. Тэд их дажгүй хүмүүс шиг санагдав, тэднээс бараг л гэрэл цацарч байх шиг байна. Яг жиминий эсрэгээр.

-------------------------------------------------------

Машин ойролцоогоор дөнгөж 10 минут шахам л явж байлаа. Гэтэл энэ нь жимин бид хоёрт яг л бүтэн жил шиг удаан санагдав.

Би бага зэрэг тухгүй сууж байсан болохоор жаахан тухаа олох гэж хөдлөхөд жимин нүдээ аниастай хэлэв.

"Битгий хөдөл!"

Тэр надад шивнэж хэллээ. Тэр их амьсгаадсан харагдана. Гэхдээ би юу ч ойлгосонгүй.

Өрөөний хамтрагч \ Jimin ffWhere stories live. Discover now