Хүн гэдэг үнэхээр аминдаа хайртай амьтан. Хэчнээн амьдрал болж бүтэхгүй байгаа юм шиг, энэ бүхнийг дуусгамаар юм шиг санагдаж байсан ч эцсийн мөчид үргэлж амиа хамгаалахын төлөө тэмцдэг. Ямар ч тэмцэлгүй үрэгдсэн амь гэж бараг байхгүй болов уу...
-
Толгой хагарах шахам өвдөж нүдээ нээхэд хүртэл хэцүү санагдаж байв.
Нуруунаас минь хүйтэн шал хайрах бөгөөд түлэгдсэн гар минь газар дарж хэвтэхдээ илүү их өвдөж байна уу гэмээр...
Би хаана байна?
Юу болсон билээ?
Арай гэж өндийн суухад урд минь хар өнгөөс өөр юу ч харагдсангүй.
Гэрэлгүй газар байгаа юм байх даа...
"Сэргэчхэв үү?"
Энэ удаа танихгүй нэгний хоолой байлаа.
Холоос цуурайтан сонсогдох бөгөөд тэр хүний дуу гарсан зүгт хутга ирлэж буй чимээ сонсогдож байв.
"Хэн билээ?"
"Зоригтой юм аа, Жэксоны нүүрийг зүсчихсэн гэсэн үү?"
Нээрээ тийм шүү дээ...
Гэхдээ огтхон ч харамсахгүй байна.
Тэр хүн хийсэн зүйлийнхээ хариуг л хүртсэн төдий.
"Бид хаана байгаа юм?"
"Гэмт хэрэгтнүүдийн зочид буудлын хамгийн том хорих газарт тавтай морил"
Тэр залуу ингэж хэлснийхээ дараа учир зүггүй инээж эхлэв.
"Яг үнэндээ энд биднээс өөр хоригдол байхгүй л дээ.Жэксон энэ газрыг барагтаа ашигладаггүй.Ихэнхдээ дүрэм зөрчсөн хүмүүсийг шууд газар дээр нь дуусгачихдаг"
Хорих газар... Шорон шиг зүйл байх нь ээ...
Гэхдээ ойлгохгүй юм.Ван эзэн шиг хүн шууд л намайг хороочихмоор юм.
Яагаад амьд үлдээсэн юм бол...
"Чи ямар хэрэг хийсэн болоод энд байгаа юм?"
"Жэксоны доор ажилладаг байсан ч тушаалыг нь зөрччихсөн гэх үү дээ. Тэгж ойлгож болно оо... "
Тийм байх нь ээ...
"Тэгээд тэр чамайг шатаах дөхсөн гэлүү?"
"Тийм ээ.Адгийн амьтан.Хэчнээн их айсан гээч"
"Харин ч чамд зөөлөн хандсан байна шүү"
YOU ARE READING
Unknown Hotel
RomanceDon't die, don't breathe. Without my permission, you are not allowed to do anything.