Би эргэж буцмааргүй байна...

580 65 22
                                    

Жимин: Уааа Күг тэрийг хардаа!

Жонгүг: Хүүх~ ямар хөөрхөн амьтан бэ? Таалагдаж байна уу?

Жимин: Үгүй ээ яахав....

Жонгүг: Явахгүй явахгүй гээд байсан болохоороо санаа зовоод ингээд байгаа юм уу?~ Зүгээр дээ өөрөөрөө бай Жимини~.

Өвлийн амралт эхэлж Жонгүг Жиминыг шалсаар байгаад болзоонд явахаар болсон нь энэ. Жиминыг амьтанд хайртай болохоор Жонгүг анхны болзоогоо амьтны хүрээлэнд хийхээр сонгожээ.

Jimin ~P.O.V~

Би: Гадаа гоё байна. Гэхдээ хүйтэн байна шүү. Тийм ээ? Би бээлийгээ мартчихаж...

Жонгүг: Тэгвэл тэр кафе руу орж сууцгаая. Даараад байвал ханиад хүрчихнэ ш дээ.

Би: За...

Хэрвээ Тэхён байсан бол...

•••••••••••••••••••#Өнгөрсөнд#•••••••••••••••••

Жимин: Тае~ Гадаа гоё байна тиймээ? Цас будраад л үнэхээр гоё, байгаад л баймаар. Гэхдээ даараад байна л даа...

Жимин зөөлөн хаялах цас руу хайр дүүрэн харцаар харан ярих ба түүний хацар бас эгдүүтэй хамар нь даарсандаа улаа бутаржээ.

Тэхён түүн лүү дулаахан хайр бялхсан харцаар хараад

" Даараад байгаа хэрнээ гадаа баймаар байна гэж үү?"

Тэр ингэж хэлж байх даа ороолтоо тайлан Жиминыг дулаахан гэгч нь баглаад гарыг нь атгаж

" Ингээд надад тэврүүлээд зогсвол даарахгүй бас чи энэ цаг агаарыг ч сайн мэдэрч чадна."

" Би чамтай байгаа болохоор даарахгүй байна Чимие"
•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Тэхён миний юу хүсэж байгааг намайг яамаар байгааг ганц үйлдэл хийхэд минь л уншиж чаддаг байсан. Тэхён хийх үйлдлээ бүрэн хянаж надаас түрүүлээд бүх зүйлийг анхаарч тархиндаа төлөвлөчихсөн байдаг байсан. Тэр дэндүү ухаантай магадгүй би тэр байдалд нь өөрийн мэдэлгүй татагдаж ухаанаа алдчихсан байх.

Жонгүг: Жиминаа? Жимин? Жимин!

Жимин: Өө!... За? Яанаа уучлаарай юм бодоод юу ч анзаарсангүй.

Jungkook ~P.O.V~

Би: Жимин аа энэ гоё юм байна чи юу гэж бодож байна? Хосоор нь түлхүүрэндээ зүүвэл хөөрхөн биш байна уу?

•Mistake• |kth_pjm_jjk| 🔞Where stories live. Discover now