"Жонгүг аа" Тэхён байшингийнхаа зургийг нэмж засаж янзлаад Жонгүгийн цонхыг тогшлоо.
"Яасан бэ? Чи унтахгүй юу хийгээд байгаа юм." Жонгүг цонхоо онгойлгон тавцан дээр нь суухад Тэхён
"Чи дургүйцэхгүй бол би байшинг чинь хичээл дээрээ жаахан засах гэсэн юм л даа. Зочны өрөө, хоёр давхрын амралтын өрөөний чинь цонхийг загварын цонхоор солиод, илүү өрөөг чинь жаахан өөрчлөөд тагт болгомоор байна. Бас лак нь халцраад дан мод болчихож. Будаад, лакдаад өгье." гээд загвар зургаа үзүүлэв.
Цэнхэр үст хэсэг харж сууснаа
"Үнэгүй юм уу?" хэмээн инээдээ барьж ядсан харцаар Тэхён руу харлаа.
"Энэ жижигхэн байшинд юу мөнгө орж шалих вэ дээ. Үнэгүй."
"Болж байна. Чи хэлсэн шдээ. Тэгээд хийж өгөхөө больчихов!"
"Хийж өгнө гэмдээ! Хууртагдаж амьдарсан юм уу хаашаа юм!"
Жонгүг цонхоо тас хийтэл нь хаахад Тэхён багахан хөхрөөд орондоо орлоо. Сүүлийн хэд хоног хичээлдээ шамдаад үнэхээр завгүй байгаа ч өнөөдөр бол ядарснаа үл ойшоон Жонгүгийн талаар бодмоор санагдав.
Үнэхээр ийм жижигхэн залуу байж болох уу даа? Их идлээ гэж ярьж байгаа нь дөнгөж 10грамм ч хүрэхгүй байдаг. Жижиг хөргөгч, жижиг гэрэл, жижигхэн ор, хумсны чинээ гутал гээд энэ бүх жижигхэн зүйлсийг түүнд хэн хийж өгсөн талаар ч бодно. Түүнийг тодорхойлбол тэр чигтээ жижиг юм.
---
Арав дахь удаагийн сэрүүлгээр түүний толгойд цохилт ирэх нь тэр. Жонгүг дэрэн дээр нь суучихсан түүний дух руу ээлж дараалуулан алгадна.
"Хөөе, өвдөж байна."
Тэхён босч ирэн Жонгүгийг барьж авахад цэнхэр үст биеэ сэгсчүүлэн
"Хэн чамайг босохгүй байж ийм эрт сэрүүлэг тавь гэсэн юм? Би ч бас унтмаар байна ш дээ." гээд тэр чигтээ хурхираад эхлэх нь тэр.
"Бас ийм хурдан унтдаг юм уу?"
Тэхён гайхсан шинжтэй орноосоо босоод Жонгүгийн хэвтүүлэн хөнжлөөр хучин цаг харлаа.
"Бурхан минь."
Хичээл нь эхлэхэд 20минут дутуу байгаа ч тэр шүдээ ч угаагүй байна. Хамаг хурдаараа хөдөлсөн ч 10минут үлдлээ. Өчигдөр зээлийн картынхаа хязгаарт нь хүрчихсэн тул халаасанд байгаа хэдэн воноо шавхан таксинд суугаад хонх дуугарахтай зэрэгцэн дадлагын танхимд орж ирэв.
"Үхэнгээ алдлаа."
Жонгүг үд дунд нойрноосоо сэрээд арай хийн хөнжлөөс гарлаа.
"Ямар аварга хөнжил гэхээрээ!" уур цухлаа барьж ядан алхсаар орны ирмэгт ирээд цонх руу хартал түүний байшин алга.
"Өө заза! Бүр гэр оронгүй болгочихсон байх шив. Өлсөж байх чинь"
Аз болж Тэхён хаалгаа онгорхой үлдээжээ. Орноос үсэрч буугаад гал тогоо руу нь орж ирсэн ч хөргөгч түүний хувьд 10 давхар барилгатай ижил зүйл байх аж.
"Энэ ч бүтэхгүй нь бололтой."
Хичнээн хичээсэн ч хөргөгч онгойлгож чадаагүй учир газар сууж байтал Тэхёны яриад байсан ах нь бололтой царайлаг залуу ямар ч эвсэлгүй бүжгийн хөдөлгөөн хийн явсаар хөргөгчөөс алим гаргаж ирэн зүсээд талыг нь ширээн дээр үлдээн явлаа.
Цэнхэр үст санаа алдан ширээ рүү ширтээд эргэн тойрныг ажив. Тэгээд хөшгөөр дамжин сандал дээр гараад, бүтээлэгнээс зүүгдэн арай хийн тавцан дээр гарав. Тэр ердөө ширээн дээр гарахын тулд хагас цагийн зарцуулжээ.
|Өхөөрдөм юм.
YOU ARE READING
•My Little Darling•||VK
Short StoryХайрлахад хүртэл нандигнамаар тийм бяцхан started: 20200228 end: