9. Жундэ ханхүү

4K 294 36
                                    


МэйЛи-гийн талаас:

Бид хоёр тэр оройгоос хойш долоон хоног юм ярилгүй гэртээ гиюүүрч байлаа. Тэр яагаад ч юм их чимээгүй болчихсон.Магадгүй ичсэн ч байж болно. Тэр өдрийн талыг сэлэмээр сургуулилт хийж мөн ном судар уншиж өнгөрөөдөг. Харин би гэдэг хүн хэвтээл унтаал идээл найз ч байхгүй. Гэхдээ тэр ЛиЛи гэдэг охинтой дотно болж байгаа.

Өнөөдөр бол олон улсын цэнгүүнт арга хэмжээ болно. Япон улсын харьяа болон нөхөрлөл нэгт улсуудын ханхүү , хаан хүмүүс ирдэг төрийн ёслол учир их хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

Гэвч би бусад эмэгтэйчүүд шиг гоёж гоодох дургүй. Бусдын анхаарлын төвөөс хол байх нь миний хүсэмжлэх зүйл байсаар ирсэн. Би өдөр тутамд өмсөөд байдгүй ч хэт гоёлын биш цэнхэр ягаан өнгөтэй кимoног өмсөн үсээ дээшээ шууж боогоод толгой гоёлоо дээрээ хатгалаа . Нүүрээ хөнгөн будуулаад гархад Яамазаки үүдэнд намайг хүлээн зогсоно.

Тэр хослол өмссөн зогсож байлаа. Эндхийн төрийн хувцас гэсэн үг. Түүнд миний мэдхээр цагаан болон ногоон өнгөтэй байдаг. Тэр энгийн үед ногооныг цэнгүүн цайллага дээр цагааныг өмсдөг.

Би түүн дээр очиход тэр намайг тоохгүй дүр эсгэн хурдан алхасаар сүйх тэргэндээ суулаа. Би түүний араас орон суухад тэр надтай харц тулгараад шууд өөр зүглүү харлаа. Түүний над руу муухай харж ,үзэн яддаг харц нь бараг байхгүй болсон гэмээр ямар ч сэтгэл хөдлөлгүй хардаг болсон.

Би нүдээ хурдан хурдан анисаар сүйх тэргэнд суулаа. Сүйх тэрэг явсаар бид хоёрыг өмнө нь 2хонож байсан хааны ордонд ирлээ. Би энэ ордонд дуртай байдаггүй. Учир нь маш хүйтэн уур амьсгал амьд харилцаа үгүй энэ бүх хүмүүсийн нүдэнд зөвхөн уй гашуун зоволт л харагддаг. Яамазаки бид хоёрын байгаа газар үүнээс хамаагүй сайхан уур амьсгалтай дулаахан тохьтой байдаг.

Би түүнлүү хархад тэрэнд ч гэсэн гоё санагдахгүй байгаа бололтой байдгаараа цонхийж чухал царайлан сууна.Аргагүй биз дээ. Аав нь ямар хүн гэлээ дээ.

Бид хоёр сүйх тэрэгнээс буухад тэр миний гарнаас бариад өөрийнхөө гаран дээр тавин бид хоёр сугадалцан явлаа. Түүнийг өмнөх шиг намайг хаяаад явах болов уу?гэж бодож байсан ч тэр тэгсэнгүй.

Би санаа зовоод гараа татан: Заавал ингэж өөртөө төвөг удах хэрэггүй дээ?гэхэд тэр миний гарнаас бариад буцан сугадаад: Зүгээр ингээд явах хэрэгтэй гээд хөндий царайлна.

🔻+My Queen+🔺[Дууссан]Where stories live. Discover now