1

123 10 0
                                    

Дунд сургуулийн 3-р анги...

Хонх дугарахад ангид байх бүх хүн гадагш гарахаар гүйж байв. Сургуулийн урьд хоёр машин ирж зогслоо. Хүүхдүүд эгнээ болж зогсоход тэдний өмнө захирал болон багш нар зогсоно. Эхний машинаас хар хослол өмссөн биеэрхүү залуу гарч ирэн хойш алхсаар хоёрдох машины хаалгыг онгойлгоход дотор талаар Солонгос улсын ерөнхий сайд бууж ирэв. Бүгд мэндлэн амандаа үг хэлж байхад ерөнхий сайд гэх хүн толгой дохин мэндлээд урагш хэд алхаад хойш харан: Бекхён! буугаад ир!

Түүнийг ингэж хэлэхэд машин дотроос сургуулийн дүрэмт хувцас өмссөн залуухан хүү бууж ирлээ. Тэр нэг мөрөндөө цүнхээ үүрсэн байх бөгаөд баруун гартаа дунд зэргийн хэмжээтэй хайрцаг барьсан байв. Сурагчид бүгд сонжин харсаар үг хэлсэнгүй. Бекхён аавынхаа ардаас тайван алхана. Сургуулийн урд цугласан бүхэн тарж, сургуулийн захирал Пак тэдний хэдий нь өрөөндөө оруулсан байв.

Сургуулийн захирал Пак: Би бүх зүйлийн сайн ойлгосон болхоор дахиж тайлбарлах гэсний хэрэггүй дээ!

Ерөнхий сайд Бюн: Тийм бол маш сайн хэрэг! манай энэ золиг их зөрүүд юм байгаан, тэр занг нь өршөөгөөрэй!

Сургуулийн захирал Пак нүүрэндээ инээмсэглэл тодруулан: Зүгээр дээ! гэж хэлэв.

Энэ байдлыг чимээгүй харан зогсох Бекхён амандаа бувтнасаар дээш толгой өргөхдөө захиралын ширээн дээрх жаазтай зургийг харав. Сургуулийн захиралын хамт нэг хүүгийн зураг байлаа. Бекхён хэсэгхэн хугацаанд аавтайгаа авхуулсан зураг байдаг эсэхийг бодов. Тэр үргэлжлүүлэн толгой сэгсрэхэд сургуулийн захирал Пак босон түүний хажууд ирэн: Бекхён хүү минь, жилийн хугацаанд хамтдаа хичээцгээе! гээд гар өргөхөд тэр гарыг нь бариад үг хэлэлгүй толгой дохив. Тэднийг ийн зогсож байхад хаалга тогших дуу дуулдаж захирал Пак: Ор ор!

Хаалга онгойн нэг сурагч орж ирэхэд Бекхён шууд л танив.

Жаазтай зураг дээрх хүү

Захирал Пак: Тэр миний хүү, Пак Чанёол гэдэг юм!

Ерөнхий сайд Бюн толгой дохиход Чанёол бөхийн мэндлэв.

Захирал Пак хүүдээ хандан: Чанёол! Бекхён хүүд сургуулийн танилцуул!

Чанёол толгой дохин: Ойлголоо! гээд хаалга онгойлгон Бекхёнруу харахад тэр санаа алдаад өрөөнөөс гарав. Бекхён коридороор чимээгүй алхана. Өмнө нь алхах Пак Чанёол гэх залууг хойноос нь харсаар өмднийх нь халаасанд байх хоёр урт саваа мод дээр хараагаа зогсоов. Тэр нэг зүйл бодож байв. Чанёолыг гэнэт эргэн харахад Бекхён ч бодлоосоо салан дээш харахад Чанёол хажуу тийш заан: Энэ манай анги! 3 давхар 311 номер! *инээх* баруун жигүүрийн хамгийн булангийн анги гээд тогтоочихвол илүү амар байх хаха~

Бекхён толгой дохиход Чанёол: Бас яг доор нэг давхарт биеийн тамирын заал, хажууд нь цайны газар байгаа! Харин дээшээ 3 давхарт номын сан байгаа! Өдрийн цагаар хүн бараг байдаггүй. Хүсвэл одоо очиж харсан ч болно! гээд үргэлжлүүлэн чанга инээхэд Бекхёнд үнэндээ эд сонирхолтой байсангүй.

Бекхён түүний өөдөөс эгц харан: Хөгжмийн өрөө хаана байдаг юм?

Чанёол гайхан харж байснаа инээн: Зүүн жигүүрт би заагаад өгье! гээд алхахад Бекхён түүний хойноос алхана.

Тэд хөгжмийн өрөөнд орж ирэхэд хүн байхгүй байх бөгөөд Бекхён Чанёолруу харан: Чи явж болно оо!

Чанёол: Айн? ганцаараа ангируу явчихна гэж үү?

Бекхён: Тогтоочихсон болхоор зүгээр!

Чанёол: Чи тэгж байгаа бол яая гэхэв! гээд өрөөнөөс гарч явлаа.

Бекхён өрөөний урд байрлах тавцан дээр зогсоод нүдээ анив. Хэсэг хугацааны дараа тэр хайрцагтай зүйлээ ширээн дээр тавиад нээхдээ инээмсэглэх нь тэр. Цонхоор тусах нарны гэрэл хайрцагаас гарч ирэх бор өнгийн гялалзсан гадаргуутай хийл хөгжим дээр бууна. Бекхён хийл хөгжимөө эрүүндээ наан нүдээ анихдаа дахин инээмсэглээд хөгжим тоглож эхлэв.

Өрөөнд дуу эгшиглэж эхэлж харин Бекхёны хөгжим тоглон зогсохыг бага зэрэг онгойсон хаалганы завсараар харан зогсох Чанёол том нүлэлсээр амандаа бувтнаж байв.

Чанёол: Юу вэ?

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Эхлээд явж байна кк~~ цөөхөн хэсэгтэй, цөөн үгийн тоотой бичвэр шүү дээ :"))

•|RеTTеR|• /Дууссан/Where stories live. Discover now