Part 17

1.8K 161 4
                                    

Ариун цэврийн өрөөнөөс арай гэж гаран ажлын ширээн дээрээ ирэн бусдын нүдыг хариулан Минаг ажвал тэр илт жүжиглэж байгаа нь мэдэгдэн нүүрний будалтаа хөнгөн будан үсээ боосон байх бөгөөд албаар надаас зайлсхийнэ. 

Би хэтэрхий өрөвдөлтэй байдалд орчихлоо. Ажлын цагыг хэцүүхэн өнгөрүүлэн арай гэж тарах цаг болон ахин л бусдын анхаарал төвлөрөн зарим нэг хүүхэн нь албаар шахуу мөрлөн гарна. Би ч ажлын байрнаас гарахад Жонгүг харагдах бөгөөд хэд хэдэн ажлын газрын хүүхнүүд биднийг ажиглан зогсоно. Би ийм эвгүй гүтгэлэгт орсон гээд энэ урдаас инээгээд зогсож байгаа хүнийг үл тоогоод явж чадахгүй шүүдээ.

Хэцүү байсан ч хүчээр инээмсэглэн түүний урдаас очиход тэр гараа дэлгэн намайг тосно. Би ч очин түүнд тэврүүлэхэд бага ч болов нуруун дээрх ачаа хөнгөрнө. Бид ч инээмсэглэсээр гэртээ орж ирлээ. Би түүнд Минагийн тухай өөрөө ярилцан дараа нь цэгцлээд л хэлье гэж бодон дуугүй өнгөрөв.

Тэрнээс хойш байдал улам хүнд болов. Ажлын хүмүүс намайг улам илт үзүүрлэж эхлэв. Минатай ярилцах гэж оролдох болгонд зайлсхийнэ. Амралтын цаг болж амралтын өрөө рүү орвол Мина ганцаар байх бөгөөд би түүний урд гарч зогсон: одоо зугтахаа больж үз

Мина инээн: хэн зугтсан гэж? 

би түүн лүү муухай харан: чи үнэхээр арчаагүй амьтан юмаа 

Мина: та л арчаагүй байх. Хүний залуу булаачихаад хэнэг ч үгүй инээгээд яваад байдаг. Бүр надад ямар хэцүү байгааг мэдэж байна уу?гэж хэлэн нулимс дуслуулан хэлэх бол тэрэнд нь би нэг үгэнд ч итгэсэнгүй

би:чи худлаа уйлахаа больж үз. Би чиний залуу булаасан чи л-

Мина: зүгээрээ би үнэхээр өрөвдөлтэй амьтан. Би таньд итгэсэн би таныг эгчээ л гэж боддог байсан та яаж... гэж хэлэн улам чангаар газар сөхрөн уйлаад эхлэв. Гэнэт санан эргэн харвал ажлын газрын хүмүүс хаалга таглан хэрэгт дурлан бүгд байв. Би өөрийгөө зөвтгөх гэж яарсангүй зүгээр л Мина руу харан "чи ч мундаг юмаа" гэхээс өөр үг хэлсэнгүй тэр их хүмүүсийн дундуур арай гэж гарна. 

Зарим нэг нь муухай харж зарим нь над руу хараалын үг чулуудна. Зүгээр л хэтэрхий шударга бус байна. Заримдаа нүдээр харсан зүйл ч үнэн байдаггүй шүүдээ...  тэгэхдээ хэзээ нэг цагт үнэн илэрнэ Кан Мина

Би ажлын турш эвгүй тавгүй байдалд байсаар сүүлдээ байж суух газаргүй болов. Зарим нэг нь албаар хажууд ирж чангаар муулна зарим нь албаар хувцас хунар руу кофэ асгана. Зүгээр л үнэхээр хэцүү байв. Арай гэж ажлын цаг дуусаж явах нь гэж бодтол ажлын хэдэн хэрэгт дурлагсад хаалга таглан зогсон: чи үнэхээр сайн юмаа Жирсэлээ 

Marry Me!![✔✅]Where stories live. Discover now