17. Үнэн

1.6K 117 12
                                    

Жунин бид хоёр болзож эхэлснээс хойш түүний үнэхээр өөр талуудыг харж байна. Кай компанидаа ажилладаг, би рамены газарт тусалдаг болохоор бид хоёрын уулзах цаг сургууль эсвэл сургуулиас манайх хүртэлх зам. Өдөр бүр түүнтэй хамт ингэж жаргалтай байна гэдгээ эрт мэдсэн болоосой гэж хүсдэг.

"Инми юу бодоод байгаа юм? Намайг хажууд чинь байхад"
"Чамайг" Жунин гэнэт ингэж хэлсэнд цочирдсон бололтой инээгээд "Үнэхээр шударга байна"
"Сэтгэлдээ шударга байхаар шийдсэн. Ингэхэд яагаад Кай гэдэг болсон юм гунигтай нэр байхад"
Бид хоёр замын хажуугийн сандал дээр суухад Жунин миний гарыг атгаад "Яагаад гунигтай нэр гэж"
"Цасан хатанд хулгайлагдаж зүрх нь мөс болсон хүүгийн нэр. Хэдий дараа нь сэтгэл зүрх нь хайлдаг ч гэсэн надад тэр хүү өрөвдөлтэй санагддаг"
"Клара надад энэ нэрийг өгч байсан. Ий захирлынд их хэцүү байдаг байхад намайг одоо ингэж мөсөн дунд байгаа ч удахгүй жаргалтай болно гэж байсан"
Яагаад ч юм би тэр хоёрын өмнө буруутай санагдаж байна. Надаас ч өмнө тэр түүний хүнд үед цуг байж, бас ингээд ярих онцгой хүн нь болсон гэхээр .
"Клара чиний хувьд их эрхэм хүн бололтой"
"Клара миний анхны хайр, чухал хүн байсан ч одоо чи миний хамгийн хайртай хүн бас хэн хүнээс илүү эрхэм хүн. Одоо Кай гэдэг нэр хэрэггүй байх Жунин гэж дуудуулахыг хүсэж байна"
Жунин намайг зөөлнөөр тэврээд
"Цаашдаа үргэлж хамт байя Инми"
түүний нуруун дээр зөөлөн товшоод "Миний Жунин үнэхээр хайр татам юмаа"

Бид хоёр манай гэр лүү алхаж байтал хажуугаас машин сигналдан бид тийш хартал
"Жунинаа ажилгүй биздээ хамт явж амттай хоол идье?"
Дунд эргэм насны , нүдэнд дулаахан инээмсэглэдэг ах байх ба
"Тэгье ахаа. Манай найз охинтой цуг явъя "
Миний гарнаас атган шууд машинд цуг суув. Үнэхээр үнэтэй, тансаг машин байна.
"Сайн байна уу? Гу Инми гэдэг. Таатай байна"
"Ду ах гэж дуудаарай. Жунин золиг ойрын хэд хоног найз охинтой болсон гээд хөөрөөд байсан ёстой хөөрхөн охинтой үерхэж байгаа юм байна"
Ду ах их хөгжилтэй хүн бөгөөд би түүнтэй маш хурдан дотносож чадсан юм. Жунин Ий захирлынд хэцүү байсан ч Ду ах бас түүний эхнэр байсан болохоор тэр бүгдийг тэсч гарсан бололтой.
Бид нэлээн зайтай газар явсан байх бөгөөд удалгүй ирэх ёстой газартаа ирэв. 2 давхар жантай гоймонгийн газар байх бөгөөд гаднаасаа л шаргал гэрэл нь дулаахан мэдрэмж төрүүлж байв.

Бид 3н жантай гоймон , хачиртай захиалчихаад Ду ах надад Жунины талаар ярив. Багын хөгжилтэй дурсамжнаас эхлээд саяхан болсон явдлын тухай хүртэл
"Хэдэн сарын өмнө Жунин нуруугаа маажуулчихсан, хүзүү нь улаан эрээн болчихсон ирсэн юм. 2 3 цаг зодолдсон гэсэн. Ямар хүн гэхээрээ хүнийг тэгтэл нь урдаг байна муур бишдээ"
Ду ахыг ярьж байтал жантай гоймон ирж бид савхаа аваад
"Тийм ээ. Яахаараа хүнийг тэгж урдаг байна аа "
Жунин гэнэт миний гуяыг гараараа илэнгээ над руу харах үед толгойд гэнэт тэр үед толгойд орж ирэв. ЭЭ БУРХАН МИНЬ тэр муур чинь би юм байна
"Би одоо ч ахиад уруулахдаа дургүйцэхгүй"
Түүний үгийг сонсоод хоол буруу хоолойгоор орж хахаж цацаж тэр хавиар нэг юм болсноор бидний хөгжилтэй оройн хоол дуусав.
Тэр хоёр намайг гэрт хүргэж өгчихөөд явав. Жуин манайд хоноод явна гэж зүтгэсэн ч Ду ахад загинуулж гэртээ харьхаар болсон юм.Миний анхны үерхэл яг л зүүд шиг аз жаргалтай байна.
Гэрт орж ирэхэд ээж аяга тавгаа угаангаа намайг хоол идсэн эсэхийг асууж би ч идсэнээ хэлтэл Инби гэрт ч хоолны газар ч байхгүй байв.
Энэ хүүхэд бас яасан юм бол?
Хувцасаа сольчихоод ойролцоох тоглоомын талбай руу очтол Инби савлуур дээр сууж байв.
"Яасан бэ? Энд гунигтай үедээ л ирдэг хүн энэ удаа юу болсон юм"
"Та ч гэсэн намайг Чанёол ахад тохирохгүй хүн гэж бодож байна уу?" Байнга сэргэлэн цовоо байдаг хүүхэд ингээд байж байгаа нь миний сэтгэлийг зовоож байв.
"Миний бодлоор Чанёол л чамд тохирохгүй. Сэүн Чанёол хоёрын явдал суудлыг ямар мэдэхгүй биш"
"Чанёол ах тийм хүн биш ээ"
"Инби би чиний эгч надад юу болсныг хэл. Чанёол та хоёр яасан юм?"
Инби уртаар санаа алдаад "Пак захирал манай сургууль дээр ирж надтай уулзсан. Намайг Чанёол ахаас сал салахгүй бол би чиний эргэн тойрны хүмүүст чинь юу тохиолдохыг мэдэхгүй гэсэн. Тэгээд л би Чанёол ахад өөрийгөө үзэн ядуулж салахыг хичээсэн бас бид бараг л салчихсан. Эгчээ би тэмцэх ёстой байсан уу?"
"Чи тэмцээд хэр хол явна гэж? Пак захирал бол улсын нөлөө бүхий хүн. Түүний ганц шийдвэр Солонгос улсын эдийн засаг, боловсролын салбарт хүчтэй нөлөөлдөг. Би эгчийн хувьд чамайг эцсээ хүрэл тэмц гэж хэлмээр байгаа ч тэгвэл чи л зовох болно"
Инби бид хоёр гадаа юу ч ярилгүй чимээгүй суув. Дүүгийнхээ хажууд байх нь хамгийн зөв алхам .

#
Чанёол Сэүн хоёр шөнийн цэнгээний газар суух ба хэн хэн нь урдах архинаасаа уунгаа
"Би ч яахав Инбигээс салсан гээд ууж байна. Харин чи яасан гэж ийм их уугаад байгаа юм"
"Харин л дээ. Шалтгаангүй зүгээр л ууж байна. Чамд хань болоод"
Чанёол тэр хоёр тулгачихаад
"Чи хүнд чин сэтгэлээсээ хайртай болж үзээгүй болохоор намайг ойлгохгүй ч хажууд цуг уугаад сууж байгаа чинь хангалттай"
Сэүн инээнгээ "Кай сэтгэлээсээ хайрлаж үзсэн болохоор илүү хань болох байсан ч би болохоор голоод байна уу. Тэгээд ч хэн намайг хайрлаж үзээгүй гэж байна"
Чанёол гайхан түүн рүү том хараад
"Чамтай энэ олон жил хамт байлаа чи хүнд хайртай болж байгаагүй. Кай ч бич бүгд мэднэ"
"Чамд худлаа ярьж чадахгүй бололтой-" тэдний яриаг Сэүний утсанд ирсэн дуудлага таслав.
"Байна уу? Аан тийм ээ. Одоо очлоо" хүрмээ шүүрэн гарах гэтэл Чанёол гайхан
"Ямар эмэгтэй болоод ингэж яараад байгаа юм? Анх удаа л ингэтлээ яарахыг чинь харж байна"
"Явлаа"
Чанёол Сэүний араас харан вискигээ шимэнгээ "Манай Сэүнийг ингэж сандруулдаг ямар эмэгтэй юм бол доо"

Сэүн машинаа зогсоолд ч тавилгүй яаран дээд зэрэглэлийн шөнийн клуб руу оров.
"Клара Ан аль өрөөнд байгаа вэ? Ресепшин намайг дуудсан юм л даа"
"Аан та нарийн бичиг нь үү. Ийшээ дагаад яваарай"
VIP өрөөнд Клара ширээ налан унтах ба Сэүн ресепшинийг явуулчихаад Кларагийн хажууд суув. Архины эхүүн үнэр үнэртэж, нулимс нь урсаж үс нь эмх замбраагүй болсон байх ба Сэүний санаа зовж байв.
"Клара босож чадах нь уу би гэрт чинь хүргэж өгье"
Клара нүдээ нээн Сэүний зангианаас татан уруул дээр нь үнсэв. Сэүн гэнэтийн үнсэлтэнд цочирдсон ч Кларагийн үнсэлтийг эсэргүүцэж чадалгүй өмнөөс нь хариу үнсэлцэж эхлэв. Тэдний үнсэлт гүнзгийрэн Сэүн түүний хүзүүн дээр шимэн хөхнөөс нь базахад Клара түүний цамцны товчийг тайлж байв. Сэүн хэдий болохгүйг мэдэж байсан ч үргэлжлүүлэн Сэүн түүний дотор нэвтрэв.
"Аххх Кай илүү хурдан "
Тийм дээ. Тэр согтуу бас намайг Жунин гэж бодож байна. Гэсэн ч ахиад ганцхан удаа чамд шуная.
Тэд дуусан Клара түүний хажууд хэвтэх ба Сэүн түүнийг ширтэнгээ
"Би чамайг ахиад ингэж зовохыг харж чадахгүй. Чи л жаргалтай байна гэвэл би Жуниныг чиний дэргэд авчирах болно"

#

Шуурхай мэдээ: VIP сургуулийн сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч Гу Инми гэж хэн бэ?

Тэрээр тэтгэлэг авж орсон ба түүний гэр бүлийн зургууд олон нийтийг шоконд оруулсаар байна. Алдартай сургуулийн сурагчдын зөвлөлийн ерөнхийлөгч Гоймонгийн газрын охин байсан ба өдийг хүртэл эрх мэдлээ ашиглан үүнийгээ нуусан байна.
Ингээд түүний гэр бүл, амьдралын байдлын зургийг хүргэж байна.
VIP сургуулийн тайлбарыг олон нийт хүлээж байгаа ба маш олон корпорацууд эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байна"

+ Depressing relationship + /COMPLETED/Where stories live. Discover now