12.

979 138 118
                                    

🌸🌸🌸

Аз жаргалтай нэг өдөр.
Бүх зүйлд талархлаа.

🌸🌸🌸

"За тэгэхээр өнөөдөр тэмцээн болно. Би сайн байж чадах болов уу?"

Юнги сагс тоглохоор бүтээгдсэн ч ганц ч удаа хүмүүний ертөнцөд энгийн хүмүүстэй хамт тоглож үзээгүй болохоор өөртөө тун итгэлгүй зогсоно.

"Миний бэйби их сандарсан шинжтэй харагдаад байх чинь. Эсвэл догдлоод байгаа юм уу?"

"Надад яг одоо ямар мэдрэмж төрж байгааг би өөрөө ч ойлгохгүй байнаа гүнжээ. Магадгүй энийг сандарч байгаа гэж хэлж болох байх."

"Май энийг уучих. Өнөөдөр зүгээр л чадхаараа тогло. Муу байсан ч хамаагүй ээ. Учир нь би чамд хайртай болохоор.." гэж хэлээд Юнгид урам өгөөд уруул дээр нь үнсэв.

"Ганцхан надад зориулсан амин дэм өгч байхад би өнөөдөр сайн байх ёстой шүүдээ. Гүнжийнхээ төлөө..
За явцгаая. Дулаахан хувцаслаарай."

"Хоёулаа замаараа дэлгүүр орно шүү. Нөгөө хэддээ бас урам өгөх хэрэгтэй шүүдээ."

Юнги Сэй 2 дэлгүүрээс хэдэн уух юм басхүү амттан аваад сургуулийн зүг хөтлөлцөн алхав. Сэйд автобуснаас илүү Юнгитэй хөтлөлцөөд даарсан ч гэсэн түүний халаасанд гараа хийгээд явж байх нь хамгийн том жаргал.

Юнги: "Дахиад л түрүүлээд ирчихсэн байх шив. Өглөөний мэнд залуусаа"

"Өглөөний мэнд хөөрхөн хосуудаа."

Сэй: "Хөөх бэйби тэд тамирын хувцастай бүр ч илүү догь харагддаг юм байна." гээд Юнгигийн чихэнд шивнэхэд Юнги бага зэрэг инээвхийлснээ

"Манай найз охин та хэдэд тамирын хувцас зохидоггүй юм байна гэнээ" гээд л худлаа ярьчих нь тэр.

"Хөөе Юнги чи яагаад худлаа яриад байгаа юм" гэснээ л гарыг нь алгадаад унав.

Тэхён: "Манай Сэй тэгэхээр охин бишээ. Магадгүй бид нарыг догь харагдаж байнаа л гэсэн байх. Тиймүү залуусаа"

Жин: "Мэдээж шүүдээ Юнги өөрөөс нь илүү догь харагдаж байгаа бид нарт атаархсан байх"

Тэдний хөгжилтэй ярианд бүгд инээлдэж байхад сүүлдэж ирдэг 2 хос маань хүрээд ирэв.

Жонгүг: "Та хоёр цагаа барьдаг болоочээ. Хүлээсээр байгаад бид нар амтат зайрмаг болох нь"

ОНЛАЙН ШОП✔ [COMPLETED]Where stories live. Discover now