30

6 0 0
                                    

Энэ бүх хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй,
Бүр ганц ч зүйл шүү.

Нойлын хаалга түгжээд нуугдан суудаг минь
Дуугаа тултал чангалаад чихэвч зүүдэг минь
Өнөөх л дотор эвгүйтүүлдэг дуунуудаа сонссоор байгаа минь
Өнгөрсөн гэж юу болохыг ч ойлгож чадахгүй байгаа минь гээд юу ч өөрчлөгдөөгүй байхад

"Чи их өөр болжээ" гэнэ.

Үнэн гэвэл би биш, анхнаасаа чи л өөрчлөгдсөн шүү дээ.
Нүүрээ буруулж, өөр тийшээ харсан нь би биш, чи байхад
Энэ бүх хугацаанд өөрийгөө буруутган, зүхсэн нь би байсан гэж бодохоор харамсана.

Ингээд бидний харилцааны ярвигтай асуудал ч дуусгавар боллоо,
Бүр мөсөн хагацаад, ахиж нэгнийхээ нүдийг харахгүй байцгаая, баяртай.

3. False wordsWhere stories live. Discover now