138

4 1 0
                                    

"Ийм сайхан гарнаас чинь хор уусан ч харамсахгүй ээ" гэдэг шиг
Чамайг л хайрлаж байгаад үхвэл сэтгэл хангалуун амьсгал хураах байх.

Сэтгэлдээ тээж, зүрхэндээ нандигнаж амьдарна гэдгээ мэддэг.
Яагаад ч юм мартахгүй болохоороо ирээдүйд нөхөртэй болвол хуримынхаа өдөр чамайг харж санаа алдана гэдгээ мэддэг.
Тийм л болохоор ийм өрөвдөлтэй байдалд орохгүй гэсэндээ чамаас өөр хүнтэй гэрлэж байгаагаар өөрийгөө төсөөлж ч чаддаггүй.
Төрнө гэхээс үхтлээ айдаг хэр нь чиний л хүүхдийг тээгээд, бас ээж нь болмоор санагддаг.
Нэрийг нь бүтэн хэлэхээс зүрхшээж, нүд лүү нь удаан харчих вийдээ гэж өөрийгөө хорино.
Ороолтыг чинь тэврээд унтсан тэр өдрүүдэд л би бүтэн нойртой хоносон юм шиг.

Чи, чи бас дахин чи.

Эрэгтэй байсан ч болоосой.
Ядаж л чи "Өөрт чинь хайртай хүнтэй суу" гэдэг тэнэг үгэнд итгээд надтай гэрлэж ч байсан юм билүү?

(Гуйя, намайг энэ өрөвдөлтэй байдлаас татаад гаргаач дээ.
Битгий өөрийгөө бодсон ийм хувиа хичээсэн бай.
Туслаач дээ, би тэнэг юм хийх нь)

Тэр чамд хайргүй.
Чамайг энэ өрөвдөлтэй байдлаас чинь өөр хэн ч татаж гаргахгүй.
Энэ бүхэн чиний л асуудал.
Өөрөө учраа ол лдоо, битгий бусдад төвөг удаад бай.
Тэр чамд туслахгүй.
Тэнэг зүйл хийж байгаа нь зөвхөн чи, ухаан орж үз.

3. False wordsWhere stories live. Discover now