74

7 0 0
                                    

Аз жаргал гэдэг үг орсон дуу бүр улам л гунигтай
Норсон зам дээрх машины гэрлүүд улам л харанхуй байгааг мэдрүүлж
Ханцуйгаа барин алхахдаа өөрөөсөө өөр ханьгүйгээ ойлгож ядах намайг ямар гутранги үзэлтэй болохыг батлах гээд ч байх шиг.

Үнэн гэвэл харанхуй бол гэрлийн тод байгаагийн нэг хэсэг гэдгийг би яагаад ч юм зүгээр л мэддэгт.
Зовж байж жаргал ирдэг юм биш, өөрийн хүссэн зовлонгоо дааж чаддагт л жаргал оршино.

Бүлгийн нэг хэсэг гэсэн мэдрэмж авах нь миний сонгосон зовлон байлаа
Жаргал даадаггүй хүн биш энэ зовлонд таардаггүй хүн л би байх.

Хангалттай
Одоо өөр зовлон хүсэж байна.

3. False wordsWhere stories live. Discover now