'5'

2.9K 297 46
                                    

Бүтэн сар өнгөрлөө арай нэг юм  ажил дээр ирэхэд үүдний хамгаалагчдаас эхлээд өрөөний минь үүдэн дэхь 2 маанаг хүртэл надруу нэг л жигтэй хараад дотрыг минь эвгүйцүүлж орхив.

"Чамайг цоо эрүүл гэж би хэддэхээ хэлэх
вэ" би нүдээ эргэлдүүлэн өрөөнд минь орж ирэн витамин судасруугаа шахуулах Тэминд хэллээ.

Тэмин "Би ч бас өдөр болгон гарлуугаа дургүй зүүгээ зоолгомооргүй л байна"

Би "Би хүчээр зоож байгаа юм шиг ярьж байх шив"

Тэмин "Чи ажил дээрээ ажлаас өөр юу ч хийдэггүй, бас намайг тоодоггүй, энд байгаа цорын ганц солонгос найз чинь би биш гэж үү"

Би "Ажлын цаг бол ажлын л цаг"

Тэмин "Уйтгартай өдөржин ингэж ном ширтэж бичлэг үзэж зүгээр суудаг байж"

Би "Зүгээр суух биш тэр ч бас миний ажил"

Тэмин "Би амлаж байна аа чамд таалагдана уйдхаараа хааяа ч гэсэн өрөөнд минь ирж байлдаа"

Би "Би чамтай унтахгүй Тэмин аа"

Тэмин жуумалзаад "Би энэ талаар огт яриагүй юмсан"

Би "Миний мэдэх эрчүүдийн ятгалга ингэж л сонсогддог юмсан"

Тэмин "Би чамайг оролдохгүй болохоор дараа ирээрэй"

Хаалга онгойн цэрэг хувцас өмссөн царайг нь харж байсан харгалзагч орж ирэн суув. Би Тэминээс холдон түүн дээр очиход тэр бие нь өвдөж байна гэж хэлсэн ч олигтой юм хэлсэнгүй оронд нь энгэр лүү минь ширтээд байсанд би хоолойгоо засчихаад халууныг нь үзээд, зүгээр л толгойны эм өгөн гаргалаа. Гарах шинжгүй байсан ч Тэмин рүү нэг харчихаад гарсан юм.

Тэмин "Эд нар яачихсан юм"

Би "Мэдэхгүй ээ өнөөдөр нэг л сонин байна, эвгүй харцгаагаад байх юм"

Тэмин "Зүгээр ч нэг харц бишдээ" тэр амандаа шахуу хэлчихээд утсаа оролдон хэвтэнэ. Жаргачихсан амьтан шүү.

Тэр 7 хоногтоо 3,4 удаа орж ирээд хэсэг ойр зуур юм ярин, эм ууж эсвэл судасруугаа дусал шахуулчихаад явдаг юм. Кэти үе үе түүнтэй цуг байхыг нь би хардаг ч тоохоо больсон. Ажлын цагаар ажлаа хийж байгаагаас хойш.

Орой нь би тардаг цагаасаа цагийн дараа тарлаа. Орой 18:00 цаг болоход л ажлын цаг дуусаж үүдний хоёр харгалзагч намайг манахаа больдог тул би халадаа тайлан өрөөнөөс гарахад тэр хоёр зогсож байсанд би үхтлээ цочлоо.

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now