'25'

3K 299 27
                                    

Тэмин "Та нар бүгд надаас болж Эми шаналдаг гэдгийг мэдэх ч, та нарын анзаардаггүй зүйл чинь байдаг. Би ч бас Эмигээс болж шаналдаг."

Жэсс "Би мэднэ ээ. Би чамайг эхэндээ яагаад Эмиг дэргэдээ байлгаад байгааг ойлгоогүй ч одоо бол мэдэж байна. Чиний зүрх тархи хоёр зөрчилдөөд байгаа хэрэг. Чиний толгойг дүүргэчихээд байгаа тэр хүүхэн, зүрхийг чинь түргэсгээд бие сэтгэлзүйг чинь тавгүйтүүлээд байгаа тэр хүүхэн. Хэн нь хэн бэ гэдгийг чи өөрөө л олж харж чадахгүй бол би чамд хэллээ гээд үүнийг чи хүлээн зөвшөөрөх төрлийн хүн биш. Гэхдээ би чамайг Эмиг усан сангийн үдэшлэг дээр бусдаас хамгаалж түүнээс ганц алхам ч холдохгүй байгааг, бидний хийдэг ээлжит тоглоомыг түүн дээр хийчихээд чамайг тавгүй байгааг, тэр битгий хэл чи с*кс хийж байсан хирнээ өөр зүйл бодож байгааг чинь ч бас би анзаарсан."

Тэмин "Тэр болохоор юм болов уу? Би өөрөө ч мэдэлгүй түүнийг өөрийнхөө хүнийг гээд итгэчисэн байсан болохоор Сүхёныг жирэмсэн гэдгийг мэдсэн хирнээ намайг Сүхёныг яаж хайрладгийг мэдсэн хирнээ хэлээгүйд нь гомдсон юм шиг"

Эмигийн ажил дээр очиж ухаангүй аашилсан тэрээр сэтгэлээ уудалдаг цорын ганц эмэгтэй найз дээрээ ирэн толгойгоо гашалган сууна.

Жэси "Тэмин хонгор минь чи зүгээр л тархиндаа өөрийгөө Жосиг хайрлах ёстой гээд хэтэрхий гүн итгүүлчихсэн байгаа болохоор бодит байдал дээр өөр зүйл мэдэрч байгаагаа үгүйсгэж, үүнийг мэдрүүлж байгаа нэгнийг явуулж чадахгүй байгаа хирнээ дэргэдээ байлгах гэхээр өнөөх л тархи чинь саад болоод байна. Чи Жоситой уулзах хэрэгтэй,  уулзсан ч гэсэн чамд өөр нэгэн бодогдож байвал чи хариултыг нь мэдэж байгаа. Хэрвээ үгүй бол чи Эмиг зовоох хэрэггүй тэр хангалттай удаан тэсэж байна"

Тэмин "Би Эмиг зовоохыг хүсдэггүй"

Жэсс "Мэдэж байна аа"

Зүгээр л ... Тэр гэнэт л гараад ирчихсэн. Ирээдүйгээ нэг бүрчлэн төлөвлөчихөөд тэр замаараа явж байсан ч түүнтэй уулзсанаас хойш би эргээд замаа олж чадаагүй. Тэр нүдийг минь таглаж, хөлийг минь дөнгөлөөгүй зүгээр л замыг минь хааж зогссон. Түүнийг тойроод гарах зориг, түлхээд холдуулах чадал өчнөөн байсан ч ардаа үлдээгээд явж харин чадахгүй юм. Үгүй ээ тэр урд минь гараад алхдаг юм байна. Нүдэнд харагдахгүй холдсон ч саяхан инээж байсан инээд нь сонсогдож, үнэртээд өнгөрсөн тэр үнэрийг нь би хөөсөөр түүнийг олдог.

Жэсс "Хүн хайртай хүндээ хайрлуулах л хамгийн том аз жаргал. Жосигийн талаар юу бодож явдагийг минь чи мэднэ. Тэр чамайг хайрлах гэж төрөөгүй, миний мэдэж байгаа зүйл ердөө энэ. Бас чи Марк, Сүхён хоёртой ярилцах хэрэгтэй. Тэд өөрөө ч мэдэлгүй чиний ойлгохгүй байгаатай адил гэнэт л нэг нэгэндээ дурласан байх. Хүн хэнийг хайрлахаа сонгохгүй шүүдээ. Марк сайн залуу, Сүхён жоохон хэдий ч ухаантай хэрсүү хүүхэд энд алдаа мэтийн зүйл байгаагүй нь лавтай. Би тэдэн дундаас болохгүй гэсэн зүйл олж харахгүй байгаа"

Тэмин "Сүхён яах болж байна. Боловсрол? Сургууль? Залуу нас?"

Жэсс "Чи зүгээр л Сүхёнд биш өөртөө харамсаж байна. Чи Сүхёныг сайн хүн болгож өсгөх гэж ямар зам туулж, юуг тэвчиж ирсэнийг чинь би мэднэ. Энэ хүртэл хичээж тэр бүх новшийн зүйлсийг тэвчиж түүнийг л сайн хүн болгоно гэж чи өөрийгөө гаргуунд нь гаргасан байхад эцэстээ ийм зүйл болоход Сүхёны ирээдүй биш чиний энэ хүртэл гаргаж ирсэн хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэсвэр тэвчээр л чамд дэндүү хайран санагдаж дотор чинь бачимдаж байгаа. Жосигийн хувьд ч ялгаагүй. Байгаа бүхнээ далай мэт үерлүүлж түүнд өгсөн ч эргээд дуслыг ч чи олж аваагүй болохоор, тэр дээрээс чинь шүлсээ нулимчихаад явсан болохоор чиний энэ хүртэл түүнд гаргасан сэтгэл чинь л хайран санагдаад чи л өөрөө өөрийгөө хорьчихоод байгаа хүн нь. Тэр сэтгэлээсээ болоод бодит байдлыг үгүйсгэж Эмиг тийм байдалд оруулаад л ... Дуёоны хэлдэг үнэн шүүдээ. Чи хэн нэгнийг гомдоож уйлуулж тооцоо бодмоор байгаа бол тэр хүн нь Эми биш гэж."

Жэсс юу ч үл дуугаран суух Тэминийг ганцааранг нь үлдээхээр шийдэн буйдан дээрээс босоод "Хэтэрхий их юм ярьчихлаа явлаа шүү, ээж удахгүй ухаан орох сурагтай байсан. Үхэх нь гэж их л найдаж байсан юмсан" гэсээр санаа алдсаар гарч явлаа.

Түүнийг өрөөний хаалга хаан эргэж харахад Сүхён зогсож байсанд тоолгүй өнгөрөх гэсэн ч Сүхён "Асуух юм байна"

Жэсс "Хэрэггүй л болов уу?"

Сүхён "Надад ингэтлээ дургүй юм байж ахад болохоор намайг ухаантай гэж магтаад л"

Жэси "Бусдын яриаг сонсох их бүдүүлэг юмсан"

Сүхён "Худлаа ярих ч бас"

Жэсс "Би худал ярьдаггүй. Та нараас ялгаатай нь би ярих гэж биш бодох гэж яардаг юм. Заримдаа ярихаас илүү ажигласан нь дээр байдаг."

Сүхён "Наад үгээрээ юу гэж хэлэх гээд байгаа юм"

Жэсс "Та нарыг тэнэг гэж л"

Сүхён "Хараал ид зүгээр л ганц асуултанд хариулчихаж чадахгүй нь үү?"

Жэсс "Юу асуух гэж байгааг чинь би мэдэж байгаа болохоор үгүй. Яахав мэдмээр байвал манай хоёр нүүртэй ээжээс асуувал яаж байна?"

Сүхён "Эгч энд ямар хамаатай юм?"

Жэсс "Чиний хайртай авга эгч, бас тэр сайхан авга ах нар чинь бас би, чи бид бүгд яагаад юу ч хийдэггүй мөртлөө ийм сайхан амьдардаг юм бол? Цор ганц асран халамжлагч нь нас барахад насанд хүрээгүй хоёр хүүхэд асрамжийн газрын үүдийг татах ёстой байхад хоёулахнаа яаж өдий хүрсэн юм бол? Наад бяцхан тархиараа сайн бодоод үз. Тэнэг амьтан. Би юу бодож байсан болоод чамайг ухаантай гээд хэлчихсэн юм болоо"

[Completed] A d o r e    s e n s eDonde viven las historias. Descúbrelo ahora