'17'

2.9K 292 31
                                    

Тэр өдрөөс хойш тэр над руу залгаагүй бас уулзаагүй 5 хонолоо. Юу хийснээ санасан болоод л холбоо бариагүй биз.

Гэхдээ хамгийн инээдтэй зүйл нь юу гээч? Би түүнийг санаж, түүний орон зай надад үгүйлэгдэж байсан юм.

Новш! Новш! Новш!

Би ажил дээрээ толгойгоо барин Тэминий талаар бодон суусаар. Яаж яваад ийм хогийн харилцаанд орооцолдчихсон юм бэ!

Хаалга савагдахад би өөр зүйл бодож байсан тул цочсоор уулга алдахад Тэмин тулж ирээд "Чи өөрийгөө хэн гэж бодоов! Чи ямар эрхтэй гэж дүүгийн минь амьдралд оролцож байгаа юм?"

Түүний араас Сүхён болон Марк, Дуёон нар гүйлдэн орж ирээд Тэминийг надаас холдуулахад би түүнийг бүгдийг мэдсэн гэдгийг ойлгов.

Өрөөний хаалга онгорхой байсанд би очиж хаачихаад түүнрүү харан "Би өвчтөнийхөө хувийн мэдээллийг задруулдаггүй, би ажлаа хийсэн, ажил амьдралаа ялгахтайгаа байна"

Тэмин "Чи Сүхёныг миний хувьд ямар хүн гэдгийг мэдсээр байж түүнийг хараал идсэн хэн нь мэдэгдэхгүй зулбасгын гөлгийг тээж байгааг хэлээгүй хэрэг үү? Та нар бүгд ийм үргэлж сайхан хандах болгонд өөдөөс ус цацдаг.

Хүний хайр дааж сур, аятайхан харьцсан бол хариу барьж сур"

Би "Юу? Хайр дааж сур гэсэн үү? Чамаас хайр халамж хүртсэнээ мэдээгүй юм байна. Гэхдээ юу гээч дүү чинь нас залуу хэдий ч чамайг бодвол хийсэн зүйлийнхээ хариуцлагыг ухамсарладаг нэгэн. Тэгээд ч би чамд хэллээ би эмчийн тангараг өргөсөн эмч хүн өвчтөнийхөө тухай шөнө нь шаалцдаг залуудаа тайлагнах албагүй ойлгосон уу?"

Би "Яасан бэ? Яагаад царай чинь сонин болчихвоо? Чи өөрөө хэлээ биздээ надтай унтах л гоё байдаг бусад үед би сонирхолгүй төвөгтэй байдаг гэж? Би бодлоолдоо чиний хэлснээр хоёулаа хамтрагчид болчих юм уу?"

Тэмин "Та хэд гарч бай"

Миний хэлсэн үгийн төгсгөлд Тэмин тэдэнд хэлэхэд би "Чи ч гэсэн гар, бүгдээрээ гарцгаа. Өрөөнөөс минь биш миний амьдралаас! Алга болоод өг ЗАЙЛААД ӨГ!"

Сүхён "Э-эгч-чээ" тэр хэлсээр нааш дөхөхөд би гараараа надаас хол бай гэж хангалттай ойлгуулж амжив.

Марк "Би"

Өрөө чимээ аниргүй болов.

Марк "Хэн нь мэдэгдэхгүй тэр зулбасга чинь би байна. БИ ГЭЖ БАЙНА?"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now