'36'

3.2K 284 7
                                    

Цаг хугацаа нисэх мэт л хурдан өнгөрч байлаа. Тэмин эмнэлгээс гараад сар гаруй болоод зогсохгүй Сүхён өнөө маргаашгүй төрөх дөхөн эмнэлэгт хэвтсэн. Гадны хүн байж болохгүй тул ажлын хажуугаар өдөрт аль болох хань болохыг хичээсээр.

Ажлын цаг дуусан хувцсаа солих гээд байж байхад өрөөний минь хаалгыг тогшин сувилагч орж ирээд "Эмчээ VIP өрөөний өвчтөн сэргэчихлээ"

Бүтэн сарын өмнө хагалгаа хийлгэн ухаангүй байсан өвчтөн маань сэргэснийг сонссоноор би баярлан хар гүйхээрээ өрөөнд нь орсон даруйд би өөдөөсөө ус цацуулав.

Юу болоод байгааг ойлголгүй толгойгоо дээш өргөхөд хацар дээр минь өөр хүнээс цохилт ирж "Эмч гээд байгаа биз миний нөхрийн зүүн гар юм мэдрэхгүй байна гэж байна, зүв зүгээр байсан хүний гар чамайг хагалгаа хийснээс болоод мэдээгүй болчихлоо"

Орилох эмэгтэйн дуугаар сувилагчид ч хаалгаар орж ирэн бидний дунд зогсон тэрхүү эмэгтэйг тайвшруулах гэж аргадаж эхлэлээ.

"Ёстой нэг байж байгааг нь хувхай цагаан царайлчихаад, чи ази биздээ миний ярьж байгааг ойлгож байна уу? Захирлыгаа дууд хаанаасаа ийм золбин гөлөг шиг хүүхэн авчирчихаад хүний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй хээв нэг инээгээд орж ирж чадаж байна аа"

Би "Уучлаарай энэ хүртэл эмч хийхдээ өөр шиг чинь хүн анх удаа харж байна, өөрөө хэн болчихоод эмч ч үзэж амжаагүй юу гэж ч хэлэхийг нь мэдээгүй байж хүнийг ингэж доромжилж байгаа юм"

"Эмч хүнийг гэнэ шүү чамайг ямар эмч гэдэг юм, чиний энэ тахир дутуу болгож өгсөн хүн чинь ямар албан тушаалтай хүн гэдгийг мэдэх үү? Чамайг ажлаас чинь гаргаад нутаг руу чинь гаргаж ч чадах хүн"

Би "Тэгээд"

"Юу"

Би "Наад хүн чинь хэн байх надад хамаагүй миний хувьд над дээр ирж, эмчлэгдэж байгаа хүмүүс бүгд л адилхан өвчтөн, хүнтэй хэл амаараа тайван ярилцаж сур, тэр том ослоос амьд үлдээд, тийм хүнд хагалгааг даваад бүтэн сар гаруй ухаангүй байсан хүн зүв зүгээр нүдээ нээгээд босоод гүйнэ гэж санаад байгаа юм уу? Хагалгаа хийхийн өмнө ч гэсэн би өөрт чинь хагалгааны дараа гарч болзошгүй эмгэг шинжүүдийг хэлж өгч байхад амийг нь л авраад өг гэж уйлаад гуйж байсан хүн одоо энд намайг золбин гөлгөөр нь дуудаад суух ёстой биш юмсан. Амьд үлдсэндээ баярлах байхад юу гэнээ, та нарын мөнгөтэй чинь тэндээ л байдаг юм байгаа биз тэгж их мөнгөөрөө сайрхмаар байгаа юм бол эмнэлэгт миний урд чадахгүй за юу! Тийм л юм бол эмнэлэгт ирэхийнхээ оронд тэр мөнгөн дээрээ хэвтүүлээд эдгээхээ яасан юм. Ёстой нэг! Наад гар нь юм мэдрэхгүй байна гээд байсан эрчимт эмчилгээнд сар яваад л өдөр болгон хөдөлгөөн хийгээд байхад хэвэндээ орн---"

[Completed] A d o r e    s e n s eWhere stories live. Discover now