.3.

9K 594 3
                                    

Тэр шөнийг хараал идээсэй билээ Ким Намжүүн. Мөрөөрөө амьдарч байсан миний амьдралыг ямар гээчийн болгосноо хараач. Чамаас л болж байгаа юм. Чамтай би тэр үед болзохыг зөвшөөрөөгүй бол. Тэр үед би тэнд байгаагүй бол бид таарахгүй байсан байхдаа.

Рэп хийдэг гэх их сургуулийн минь дээд ангийн ах намайг хоргоогоод удав.

Хорин нэгэн настай эд наргиж цэнгэж, зугаацдаг тийм л цовоо сэргэлэн, зальтай бас овжин нас минь.

Түүнтэй 14 хоног шахуу зууралдсаны эцэст сая нэг болзох зөвшөөрөл түүнд өгөн орой уулзахаар боллоо. Эхний болзоон дээр бид уулзсан газраасаа салан гэр гэрлүүгээ харьцгаасан.

Их сургуулийн залуусыг би мэднээ. Аль болох л биеийг минь амталж үзэхийг хүсдэг байсан болохоор түүнийг хоёр дахь удаагаа энгийн болзоо хийчихээд гэрт минь оруулаад явахад би баярлаж байсан.

Гэвч  Ким Намжүүн гэгч тэр өдрөөс хойш надтай таарахдаа танихгүй мэт зөрж, холбоогоо таслав. Таалагдаагүй л юм байлгүй гээд би ч хэвийн байдалдаа тэр дорхноо орж цорын ганц сайн найз болох Дуни тайгаа орой ээлжит дүрсгүйтлээ хийхээр тохирлоо.

Клубын нойлын гадаа Дуниг хүлээн зогсож байхад хонгилд хоорондоо хөгжилтэй нь аргагүй ярилцах танил залуусын хоолой хор шар, инээд хоёрыг минь зэрэг хүргэсэн үү гэлтэй би нүүрэндээ инээд тодруулсаар тэдний зүг алхалав.

-: "Чамд тэр доод ангийн Хан Исү таалагдагдаагүй бол намайг болиулах хэрэггүй байсан юм Намжүүн"

Намжүүн: "Таалагдсаан маш их"

-: "хоёр найзыг минь зэрэг татагдахад хүргэдэг ямар охин байгаа бол гэж бодохгүй байна уу Жонгүүг аа"

-: "Надад хамаагүй ээ"

Намжүүн: "Эмэгтэйчүүдийн, ялангуяа таалагддаг эмэгтэйнхээ тархинаас гармааргүй байгаа бол арай өөрөөр бодох хэрэгтэй байдаг юм. Эхлээд тэр намайг өөрийг нь гэрт нь хүргэж өгөлгүй явуулсанд уурлаж хэд хоног бодох болно. Дараа нь дахиж уулзан гэрт нь хүргэж өгсөн ч гэр лүү нь зүгээр л үл тоон оруулах. Эмэгтэйчүүд ийм зүйлд дургүй байдаг юм. Тиймээс түүний толгойноос би ойрын 7 хоногтоо лав гарахгүй. Тэгээд яг цагийг нь олоод түүн дээр очвол киаххх ... Гэхээ би ирээдүйн сайн сайхны төлөө үнэхээр их тэвчээр гаргасан шүү"

[Completed] His woman Where stories live. Discover now