.37.

10.6K 560 56
                                    

"Дүү минь чамайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаа" энэ үгс одоо хирнээ чихэнд минь цуурайтаж зүрхэнд минь цэцэг ургуулж байна.

"Өдөржин хаяж явчихаад одоо болохоор юугаа бодоод инээгээд суугаад байгаа юм" түүнийг хөмсгөө зангидан ингэж хэлэхэд инээд минь хүрэв.

"Ахыг чинь л бодож байлаа"

Жонгүүгийн ам нь ангайн "Холлллл, чи миний ахыг яагаад инээгээд бодоод байгаа юм"

"Ах чинь царайлаг биш гэжүү"

Жонгүүг "Яааа Исү тоглохоо боль"

Би жуумалзан "Хэн тоглосон юм"

Түүнийг хариу дуугараагүйд түүнрүү харвал тэр ямар ч царайны хувиралгүй утсаа оролдон орны толгойг налан сууна.

"Яаа тоглож байхад битгий уурлаад бай"

Жонгүүг "Бурхан минь чи намайг өөрөө уурлуулчихаад уурласанд минь уурлаад байгаа хэрэг үү"

"тоглож хэлсэн нь тодорхой байхад"

Жонгүүг "Чи дөнгөж сая наад бяцхан амаараа хэн тоглосон юм гэж хэлсэн шиг санагдах юм"

"Тэгээд одоо уур чинь гарсан юм уу"

Түүнийг юм дуугараагүй үргэлжлүүлэн утсаа оролдсонд түүнийг хир удаан уурлахыг нь шалгахаар үсээ сэнсдэж хатаачихаад гэрлээ унтраан орны нөгөө зах руу шигдэн мөн л утсаа оролдон хэвтэв.

Ойролцоогоор 30 минут бид илүү хөдөлгөөн бас үг дуугарсангүй. Гэнэт утсанд зурвас ирэн харвал Тэсон байх бөгөөд тэрээр "Исү үнэндээ би түүнтэй болзож байгаа, тэгээд тэр чамайг өөртэй нь холбоо барихгүй байна гээд жоохон шаналаад байх шиг санагдаад" гэх түүний зурвасыг уншчихаад юу гэж хэлэхээ мэдэхгүй дэрнийхээ хажууд утсаа тавьчихаад түүний талаар бодолд автан хэвтэж байгаад нэг мэдэхэд л унтчихсанаа Жонгүүгийг дуудахад сэрлээ.

"утсанд чинь Тэсон оос чинь зурвас ирээд байна" гэж нэг хэлж ширэв татчихаад цааш харан ширээнийхээ гэрлийг унтраагаад хэвтчихэв.

"Чи хүсэхгүй бол яах вэ, гэхдээ дургүй биш байгаа бол бодож үзээрэй" гэх зурвам Тэсон гэх нэртэй цуг дэлгэцэн дээр минь гарж ирсэн байлаа.

"Тэсон оос чинь гэж хэний Тэсон юм"

Жонгүүг цааш харсан чигтээ "Чинийх юм бишүү" гэж хэлэв. Нэг л их нялуурцгаагаад байсан ийм ааштайг нь мартчихаж л дээ. Хөөрхөн ч юм шиг.

Түүн рүү шахан араас нь тэврээд нуруунд нь нүүрээ наан хэвтэв.

"Уурыг чинь гаргана гэж бодож байгаад унтчихжээ, уучлаарай тоглосон юмаа үнэхээр тоглоом байсан. Ах чинь хэдий царайлаг---" гэхэд тэр түүнийг тэвэрсэн гарыг минь зөөлхөн чимхэв.

[Completed] His woman Where stories live. Discover now