.18.

5.9K 533 5
                                    

Ким ахлах "Яасан гэчихвээ чи сая"

Би "Би танд хуралд оролцох боломжгүй гэж тодорхой тохиролцоод үүнийг шийдсэн гэж бодсон юмсан"

Ким ахлах "Ах зах, дарга цэргээ ч мэдэхгүй хэн болчихоод надад ингэ тэг гэж заагаад байгаа юм, энэ ямар хүүхдийн цэцэрлэг үү чиний эрхэлж хуралд оролцоно оролцохгүй гэнэ одоо болохоор нэрийг минь төсөл бичээчээс хасаад өгөөч гэнэ ээ"

Би "Анхнаасаа өөрөө бага хийх юмтай болчихлоо гээд бөөн баяр болоод зөвшөөрчихөөд сүүлд нь ингэж хүнийг эрх мангараар нь дуудах байсан юм бол эхэндээ шууд хэлэхгүй яасан юм"

Ким ахлах "Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу Хан Исү би дарга чинь харин чи ажилд ороод ердөө хэдхэн сар болж байгаа нэг муу ажилчин"

Би "Нэг муу ажилчин байлаа гээд танд юм хэлж болохгүй хэрэг үү, би танаас зүгээр юм гуйгаагүй тодорхой хэмжээнд тохиролцоо хийсэн биздээ"

Ким ахлах " Энэ хүүхэн чинь болъё оо болъё зүгээр явж ажлаа хий"

-----------

"Надад энэ тайлан бас төслийг чинь бичсэн хүн хэрэгтэй байна"

"Уучлаарай Жон захирлаа гэхдээ энэ боломжгүй" гэж Пак Тэсоныг хэлэхэд бүх хүмүүс гайхаж бас дор дорноо шивнэлдэцгээв.

Ким ахлах "Пак Тэсон чи чинь юу яриад байгаа юм хурдан явж дуудаж ирэхгүй юу"

Тэсон "Ким даргаа та түүнтэй тохиролцож энэ бүгдийг ганцаарангаар нь хийлгэчихээд одоо тохиролцоогоо мартаж болохгүй биздээ"

Жон захирал "Ямар шалтгаан байгаа юм"

Тэсон "Тэр энэ ажлыг хийгээд амралтаа авчихсан байгаа"

Жон захирал "Энэ үнэн үү Ким хэлтсийн даргаа"

Ким ахлах "Т-тиймээ"

Жонгүүг "Үгүй ээ би тэр хүнийг энэ бүгдийг ганцаараа хийсэн гэдэг үнэн үү гэж асууж байгаа юм л даа"

Ким ахлах ээрч муурсаар "т-тэр ө-өрөө хүссэн юм"

Жонгүүг "Хэлтсийн ахлах байж тэгээд зөвшөөрчихсөн хэрэг үү, энэ хийж чаддаг хүн нь хийлээ гэхэд дор хаяж 5 өдөр болно. Нойр хоолоо хасаад шүү. Ажилтны чинь бие өвдвөл яах вэ Ким ахлах аа. Та ажилчиддаа ингэж ханддаг хэрэг үү тэгээд ч энэд бага зэрэг алдаа байна та хянаагүй байгаа юм уу"

Ким ахлах "Уучлаарай Жон захирлаа би цаашид ийм алдаа гаргахгүй ээ"

Жон захирал "Ким ахлах үлдээд бусад нь явж болно оо."

Жон захирал "Ким ахлахаа яагаад надад Хан Исү гэх энэ ажилтан амралтаа аваагүй энэ барилга дотор байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бол, тэр амралтаа аваагүй биздээ хуралд оролцмооргүй байна гэсэн үү"

Ким ахлах "Доод тушаалтнаа ч сайн харж чадалгүй танд эвгүй сэтгэгдэл төрүүлсэнд уучлаарай" гэсээр бөхөлзөв.

Жон захирал "Зүгээрдээ, тэр тэгэх эрхтэй хүн байгаа юм" гэж хэлэхэд Ким ахлах гайхан нүд нь томрон түүнрүү харлаа.

Жон захирал "Хан Исү гэгч эмэгтэй миний хувьд үнэхээр чухал нэгэн болохоор сайн харж хандаж өгөөрэй. Ширүүн ааштай болохоор хэдийнээ таны дургүйг хүргэчихсэн байх онцгойлж сайн хандаад хэрэггүй зүгээр л үзэн ядахаа боль гэж хэлж байгаа юм"

[Completed] His woman Where stories live. Discover now