.23.

6.5K 520 9
                                    

"Өдрийн хоолоо идсэн үү, өлсөж байна уу" гэж бид нилээд бичиг цаастай ноцолдон суусны эцэст Жонгүүг надаас ээлжит өдөлтөө хийн асуув.

Би яагаад ч юм түүнрүү үнэхээр үү гэсэн харцаар харж одоо ийм үед байж боломгүй ч мартагдсан мэдрэмжүүд сэтгэлийг минь хөдөлгөж орхилоо.

Сонирхолтой ч гэх үү, инээдтэй ч гэх үү зүйл нь гэвэл би түүний эмэгтэй болж албан ёсоор түүнд өөрийгөө бүрэн дүүрэн эд эс бүрээ өгснөөсөө хойш бид гадуур хооллож үзээгүй юм.

Үргэлж би түүнийг гэртээ халуун хоолтой хүлээн суудаг байсансан. Өөрөө ч хоол хийж идэхээс залхуурдаг бас сайн хийж чаддаггүй байсан би хоёр гурван цаг сэтгэлээ шингээж хийн түүнийг хүлээнэ. Заримдаа хоол минь хүйтнээрээ угаалтуурлуу урсана, хэн ч хүрэлгүй хогийн сав руу ордог байлаа. Түүний сэтгэл санааны байдлаас хамаараад нэг удаа газар хагарсан аяга тавагтай хамт хэвтэж байсан ч удаа бий.

Би та нарт хамгийн нандин өөрөө бодоход хүртэл сарничих юм шиг санагддаг тэр дурсамжаа хэлэе.

Доогуураа бэлтгэлийн өмднөөс өөр юу ч үгүй цааш харан юм хэрчин зогсох түүнийг би дэндүү удаан ажигласан болохоор одоо хирнээ өчигдөр мэт санагдсанд энэ бодол минь намайг гунигтайхан инээмсэглүүлж орхилоо. Түүний далны булчин ямар нэгэн зүйл хэрчих тутамд хоорондоо нийлж бас салж, гарных нь шууны булчин бас хэрхэн чангарч суларч байгаа гээд бүгдийг нүд салгалгүй харсан.

Удалгүй тэр асаалттай байсан халаагуур дээрх хайруулын тавгандаа хэрчсэн зүйлсээ хийхэд түүний үснээс дуслах ус тос руу орон пэс пас хийсээр түүний арьс руу үсчиж орхив. Тэр даруйд тэрээр "Новш гэж" гэж дуу алдан халаагуураа унтраахдаа нүднийхээ буланд надруу харан бага зэрэг цочлоо.

"Сэрчихсэн үү, миний үсэнд анхаарал тавихгүй биз" тэр хичнээн цочсон ч өөрийнхөө нөгөө л нэг догь бас тайван байдлаа алдалгүй хэлэв. Хэн нэгэн эсвэл би түүний оронд байсан бол сандарч чичирсэн хоолой аль эсвэл инээдтэй царай гаргах байсан биз. Би энд сайхан дурсамжаа ярих гэж байгаа ч дунд нь ганцхан гунигтай зүйл хэлчихье.

Хэн нэгнээс юу ч мэдрэхгүй бол угаас юу ч мэдрэхгүй. Энэ их утгагүй өгүүлбэр юм шиг санагдаж магадгүй ч хүн гараа халуун усанд дүрвэл "Халуун байна" гэж мэдэрч, ширүүхэн зэврүүн салхи сэвэлзвэл "Хүйтэн байна" гэж хэлэх учраас. Үг хэлэхгүй байсан ч бие махбод хариу үйлдэл үзүүлдэг нь намайг улам гуниглахад хүргэдэг юм. Халуун байна гэж хэлэхгүй байсан ч гар минь улайж, хүйтэн байна гэж хэлэхгүй байсан ч арьс минь цайж хамар минь шуухтанах учраас.

[Completed] His woman Where stories live. Discover now