.15.

6.3K 528 8
                                    

Ханилын хийсэн үйлдлээс болж аав ээж гэх хүмүүс ихээр надад уурлав. Өөрсдөө ядаж сэтгэл бүлээцүүлэхээр хүн танилцуулаагүй байж нууц амрагтай болсон гээд өнөөх өгсөн бүхнээ авах юм байх.

Би тэдэнд тэг гэж хэлчихээд өөрийн тайван бас тухтай байдаг гэрлүүгээ явав. Чиний байгаа газар миний гэр минь байсан юм шүү. Хаанаас ч олж болохгүй тийм их тайван байдал бас асар их хайрыг чиний нүднээс харахдаа би дулаацдаг байсан.

Үнэнийг мэдсэн ч чи орилж хашгачилгүй зүгээр л гунигтай инээмсэглэн нүд нь гялалзаж байсансан. Хацар нь улайчихаж. Би ч хүрч чаддаггүй түүний булбарай хацрыг Ханил гэх эмэгтэй айж ичилгүй алгадаад авж.

Түүний гараас хөтлөн суулгаад хацарт нь мөсөөр жин тавьхад түүний хэлсэн үгс нулимсаа залгихад минь хүргэв.

"Тэр эмэгтэй үргэлж энэ их халамжийг чинь хүртдэг байхдаа, атаархмаар юм"

Үгүйдээ хайрт минь би түүнд ганц хуруугаа ч хүргэж байгаагүй. Худал гэдэг нь мэдэгдмээр чихэр мэт үгсийг олны дунд бол хэлж байсаан.

Хуримын өдөр түүний гарыг, миний өөдөөс инээмсэглэх царайг чамаараа төсөөлсөөр ялтай бөгж солилцох үйл ажиллагаа дууслаа. Сүйт бүсгүй хэдэн мянган доллараар өөрийгөө гоёсон ч тэр цаанаас гунигтайхан бидэнрүү ширтэх чамайг минь даанч гүйцэхгүй харагдана.

Чамайг минь зовоох дахин нэгэн бараан дурсамжыг дөнгөж сая өөрөө ч мэдэлгүй би өгчихөж. Хайртынхаа хуриман дээр ирэх бүсгүй.

Түүнрүү ширтсэн харц, инээмсэглэсэн инээдийг минь тэр нүд салгалгүй ширтэждээ.

Үгүй ээ хайрт минь би чамайгаа гэж төсөөлөн инээмсэглэж, чамайг хөтлөж байна гэж өөртөө итгүүлсэн юм гэж хэлэхийг хүсэв. Хэдий тэр итгэхгүй гэж мэдэж байсан ч би түүнд дурласнаа өөрт минь чухал гэдгийг хаанаас ч юм зориг гарган хэлээд энд байгаа бүхнийг хаяад чамайг хөтлөөд гарч гүйхийг би хүссэн.

Гэвч түүний хэлж буй үгс бүр зүрхийг минь сийчиж байлаа.

Тиймээ тэр минь намайг бүх зүйлээрээ сольсон, өөрийгөө алдан байж намайг хайрласан гэх тэр үнэн намайг газартай минь зоож орхисон юм.

"Харин одоо би өөрийгөө олох болно. Одоо би үнэхээр чам дээр дахиж очихгүй."

Надаас явлаа, дахиж над дээр ирэхгүй гэх тэр үнэн сонсоход хүртэл ийм аймшигтай байх гэж. Хорвоо дэлхий хөмөрч, орчлон хорвоо өнгөө алдаж буй мэт л.

Би ингэж л түүнийгээ өчүүхэн шалтгаанаар өөрөөсөө явуулсан юм.

[Completed] His woman Wo Geschichten leben. Entdecke jetzt