1. Crush

2.5K 345 85
                                    

==============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==============

1-р дамжааны жил яаж өнгөрснийг ч санахгүй байна. Үнэндээ төөрөгдөл, цоо шинэ ертөнц, эрх чөлөө гээд л олон зүйл хосолсон байсан санагдана.

Ээж аавын эрх охин амьдралд хөл тавьж байгаа анхны алхам, гэрээсээ хол газар явсан анхны үйлдэл минь байсан болоод ч тэр үү, их сургуулийн эхний жил дэндүү олон дурсамж, бас бүтэлгүйтэлтэй өнгөрсөн.

Анх Сөүлд ирээд яах учраа ч олохгүй будилж явсан үеэ бодвол одоо харин ч нэг том хотын дэгжин бүсгүй болж дээ. Ямар ч байсан гаднаас харахад хөдөөгөөс ирсэн гэдэг минь мэдэгдэхгүй болсон гэдэгт итгэлтэй байна.

Их хотын амьдралд уусах гэсэндээ энэ зун би гэр лүүгээ яваагүй. Цагийн ажил хийж өнгөрөөсөн.

Саяхан л амарч байсан одоо гэтэл 2-р дамжаа. . .

==============

Яагаад ч юм өглөө боссон тэр мөчөөс л толгойд эргэлдсэн олон бодлоос болоод хэсэг зуур орчноосоо тасарсан байлаа.

Ухаан орон цаг харвал 8:30!!

"Ханна! босоорой 8:30 болчихлоо!!" гэж орилсоор хөнжлийг нь хуу татан авахад

Ханна "8:30?? тоглоод байгаа юм уу? бид 9 цагаас хичээлтэй шүү дээ. 8 гэж сэрээнэ гэсэн нь чи биз дээ?" хэмээн орилсоор улаан галзуу юм өрөөндөө ийш тийш гүйнэ.

Би "Уучлаарай, юм бодож байгаад цаг явсныг анзаарсангүй" хэмээн гэмшилтэй төрх гарган түүн рүү ширтсээр зогсоно.

Байж болох хамгийн хурднаараа бэлэн болох гэж хичээж байгаа Ханна хувцсаа өмсөх зуураа "Пак Инбинь! чиний наад тайван занг яая даа. Энэ бол Сөүл! бид үргэлж цаг хугацаатай уралдаж амьдарна. Танай тосгон шиг хүссэн үедээ хүссэн юмаа хийдэг амар амгалан амьдралтай газар биш гэж зөндөө хэлдэг байхаа" хэмээн хөмсөг зангидсаар үсний сам гарт минь бариуллаа.

Би түүний үсийг самнах зуураа "Цаг хугацаатай уралдагч гуай, өөрөө заавал бусдаар сэрээлгэх биш цаг хугацаатайгаа уралдаад өөрөө босож болдоггүй хэрэг үү?" хэмээн түүнийг шоолсон үг унагахад

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now