2. Зүрхгүй

1.2K 253 50
                                    

=======================

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

=======================

Түүний хариу үйлдэл намайг үнэхээр цочирдуулж орхисон юм. Царайлаг таалагдсан л бол хэнийг ч крашлахад бэлэн найз минь ийм царайлаг залууг үгүйсгэх нь яг л чоно махнаас гарахтай адил байж боломгүй бас аймшигтай зүйл.

Итгэж ядсандаа түүн рүү нүдээ томруулан хараад "Яагаад?" гэж асуухад

Ханна тэнгэр нурах нь уу гэлтэй урт санаа алдсанаа "Түүнийг ямар сайхан залуу болохыг би ч бас мэдэж байна. Гэхдээ үнэхээр болохгүй ээ найзаа" гэсээр мөрөн дээр минь гунигтайгаар гараа тавилаа.

Би "Яагаад гээд асуугаад байхад чинь. Ойлгомжтой тайлбарлаач дээ! Арай. . . Арай тэр гей юм биш биз дээ?" гэж өндөр дуугаар асуухад

Ханна амыг минь хурдхан дарснаа "Ямар тэнэг юмыг чанга хэлдэг алмас вэ! мэдээж үгүй ээ, тэр эмэгтэй хүн сонирхдог" гэв.

Би түүний гарыг аман дээрээсээ аваад "Тэгээд асуудал юу байгаа юм? чи өөрөө крашаа олчихсон байж яагаад надад түүнийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ? арай л шударга бус юмаа" гэсээр түүн рүү гомдолтой харахад

Ханна "Би түүнийг харамлаад байгаа юм биш ээ. Тэр чинь зүрхгүй" гэх нь тэр.

Ийм хачин хариулт сонсоно гэж огт бодоогүй би, гайхсандаа "Юу?" гэж өөрийн эрхгүй уулга алдав.

Ханна дахин нэг санаа алдсанаа "Хөдөөний үнсгэлжин гуай та ч хотын амьдралыг сурах болоогүй байна даа. Сөүлд ойртоод ч хэрэггүй залуус гэж байдаг юм  шүү дээ. Тэдний тэргүүн эгнээнд алтан үсгээр бичигддэг залуу бол Ким Жунин. Төрөхдөө л алтан халбага биш харин очир эрдэнийн халбага зууж төрсөн гэж хэлж болно. Түүний аав нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн эхний тавд жагсдаг гэдгийг мэдэх үү? нөгөө crazy rich asian гэдэг чинь дүрээрээ Ким Жунин шүү дээ. Гэхдээ гол дүрийн залуугаас ялгаатай нь Жунин бол чулуун зүрхтэй хөгийн амьтан байгаа юм" гэв.

"Юу гэсэн үг юм?" гэж жаахан итгэл муутай асуухад

Ханна хөмсгөө үл ялиг зангидаад "Сайхан царайнаас цаашгүй хөгийн амьтан гэсэн үг" гэж хатуухан хэлэв.

🫣 Crush ❤️‍🔥Место, где живут истории. Откройте их для себя