14. Урвагч

1.1K 257 108
                                    

==============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==============

Үгүй байлгүй дээ. Энэ олон хоног чимээгүй байснаа заавал ийм үед ингэж таараад байхдаа яах вэ дээ . . .

Харсан зүйлээсээ болоод цочролд орсон байсан намайг Ханна дуудан "Пак Инбинь! зүгээр үү? юу уншсан болоод царай чинь ийм аймаар болдог байна аа?" хэмээн гайхан асуухад нь

"А-А тэр үү, зүгээр л нөгөө тоглоомдоо хожигдчихлоо" гэж хэлтэл

Ханна нэлээд чанга инээгээд "Яадаг тоглоом болоод ингэтлээ орчихдог байна аа. Сүртэй юм бэ, нэг тоглоомд ялагдаа л биз. Дахиад тоглоод хожвол болох биш үү? чи нээрээ Элит клубт орсноосоо хойш их хачин сэтгэл хөдлөлтэй болчихжээ" гэсээр намайг шоолоод амжив.

Болоод байгаа бүх зүйлийг яривал манай хүн бараг л савж унах биз. Бүх үнэнээ ч хэлж чадахгүй, тэгсэн хэрнээ найзыгаа хуураад байж болохгүй. Миний амьдрал үнэхээр адармаатай болж байна шүү.

Кино цувралуудаас харахад нуух юм ихтэй байгаа дүр нь хамгийн стресстэй, хэцүү харагддаг нь ч оргүй зүйл биш бололтой. Яг одоо бол би хоёр өөр хүний амьдралаар, эсвэл хоёр өөр дүрээр зэрэг амьдраад байгаа юм шиг л хачин мэдрэмж төрж байна.

Жунинтай учраа олохын тулд түр зуур Ханнаг орхин өрөөндөө орлоо.

===========

Ирсэн зурвасынх нь хариуд "Уучлаарай энэ удаад үнэхээр чадахгүй" гээд явуултал шууд л дуудлага ороод ирэв.

Ханнад сонсгож болохгүй болохоор сандарсандаа хурдхан чихэвчээ хайсаар утастайгаа холбон "Б-Байна" гэж хэлтэл

Жунин тийм ч таатай бус төрхтэй өөдөөс ширтэх ба "Энэ чинь дүрст дуудлага" гэж хэлэв.

Би "Тийм л дээ, зүгээр л мэндэлж байгаа минь энэ. Чамайг энэ утсыг өгснөөсөө хойш огт холбоо барихгүй байсан болохоор гэнэт их гайхаад л" гэж эв хавгүй яриа эхлүүлэхэд

Жунин "Тэгээд? гайхсандаа татгалзаж байгаа хэрэг үү? Мэдээж надтай үдэшлэгт явах нь охин бүрд олдоод байдаг завшаан биш. Явж болох олон сонголт байгаа ч үдэшлэгийн дараа хагацаж салахгүй ядаргаа болоод байдаг болохоор ямар нэг татлаагүйгээр нь чамайг сонгосон юм. Өмсөх хувцас дээр санаа зоволтгүй миний хувийн ди-" гэх үед нь яриа нь хол явахаас өмнө хурдхан зогсоолоо.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now