12. Өөрөө төлөөрэй

1.1K 234 125
                                    

=================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=================

5 дахь болон хагас сайн өдөр ажлын өдөр болохоор нөгөө л нэг дорд үзэгдсэн, ачаалал ихтэй байдлаар өнгөрлөө. Супер элитүүд дунд нууц дүрэм байдаг байхаа. Ажил хийж байгаа охидыг заавал дорд үзээрэй гэдэг. . .

Энэ өдрүүдэд Жунин Сэүн хүртэл яг л бусад шигээ үл тоосон хааяа дээрэлхүү байдалтай байдаг. Энгийн үед нэг нь найзууд гэж хүн өдөөд л нөгөө нь үргэлж тоглоом хийж ер нь хэн хэн нь яриа хөөрөөтэй байдаг хэрнээ ажлын өдрөөр бол танихгүй хүмүүс болчихдог.

22:20 минут. . . одоо цаг гаран тэсчих юм бол ажлын цаг дууслаа. Энэ бодол л намайг жаргалтай болгож байна.

Гал тогооны өрөөнд байж байтал "3-р өрөөнөөс дуудлага ирж хонх дуугарав. Харилцуураа аваад чанга яригчийг асаахад жүүс болон амттан бэлдээд ир. 10 минутын дотор. Пак Инбинь шүү!" гэх Тэригийн хоолой сонсогдлоо.

Гайхалтай. . .

Намайг зовоохоор шийдэж л дээ. . .

Үүнийг сонсон санаа алдсаар "Тэр өрөөнд хэдэн хүн байлаа?" гэж асуухад

Саяхан тийшээ уух юм оруулж өгсөн болохоор Хэжи "6 хүн байгаа" гэж хэлж өгөв.

Сэра "Тэр чамайг зуучихсан бололтой"

"Харин тийм ээ"

Хэжи "Аргагүй дээ, ахлах сургуулийн охин байхаасаа л манай клубт байнга ирдэг байсан гэсэн. Тэр олон жил хүссэнээ хийдэг байсан хүний булай гэнэт дэлгэгдэхээр уур нь хүрээ биз"

Сэра "Тэр ч тийм шүү. Гэхдээ чиний асуултын гол эзэд хэн байсан юм. Тэригийн сайн залуу гэвэл Жунин байх тийм үү? Жунины араас л байнга гүйж байдаг шүү дээ. Харин сайн найзтай нь унтсан гэхээр Сэүн гэсэн үг үү?" хэмээн сонирхсон байдалтай жуумалзан асуув.

Хэжи ч байж ядсан мэт инээмсэглэсээр "Үнэхээр Сэүн тэр хоёр тэгсэн гэж үү?" хэмээн лавлана.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now