7. Амтат манго

915 211 63
                                    

===================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

Миний хийсэн гэрээний дагуу бол 7 хоногт 2 өдөр клуб дээр ирж гэрийн үйлчлэгч маягийн ажил хийх ёстой. Бас нэг нэмэлт заалт нь "Супер элит"-үүд нь ямар нэг байдлаар хувийн ажилдаа туслуулах, өөрсдийн гэртээ цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхээр бол өдрийн хөлсөө тохироод ажиллуулдаг юм байна.

Үнэндээ тэд хангалттай баян болохоор гэрээр нь дүүрэн үйлчлэгчид, бас туслах ажилчид ч тоймгүй олон гэдэгт итгэлтэй байна. Тийм байхад биднийг ингэж хөлсөлж ажиллуулж болно гэдэг заалт бол зүгээр л энгийн элит болон Супер элит хоёрын хооронд байх ялгаа, зиндааг сануулах гэсэн оролдлого гэж ойлгож байна.

Ямар ч байсан гэрээгээ хийчихсэн бас энэ бүхний төгсгөлд амьдрал дээр хөлөө олж сайхан ажил, гэр олонтой болно гэж бодож байгаа болохоор юу ч болсон тэсээд гарахаас өөр аргагүй.

==============

Биднийг гэрээ хийж дууссаны дараа баярын зоог маягын зүйл болж, нөгөө л нэг таньдаг сургуулийн од гэгдэх охид үйлчлэгчийн хувцас өмсчихсөн чимээгүйхэн үйлчилж байгаа харагдана.

Түүнийг нь ажиглах маягтай сууж байтал нэг залуу "Сэтгэлээр унах хэрэггүй дээ, бид чинь нэг хүчирхэг гэр бүл" гэв.

Надад хэлсэн гэж бодоогүй болохоор үл тоосон байдалтай сууж байтал ахлагч нь "Инбинь-ши" гэсээр намайг дуудлаа.

"Мм~" гээд түүн рүү хартал

Ахлагч "Өнөөдөр тэдний ажлын өдөр болохоор л ийм чимээгүй байгаа юм. Түүнээс биш бусад өдрүүдэд бидэнтэй л адилхан элит гишүүд хэвээр байдаг" гэж үйлчилж байгаа охид руу харцаараа заах мэт харав.

"Мм. . . тийм үү" гэж сулхан хэлэхэд

Өөр нэг охин "Удахгүй чи дасчих байх. Өөрийнхөө ажлын ээлжтэй өдрөө үйлчлэгч шиг үйлчилнэ. Харин бусад үед нь клубийн гишүүн" гэж хэлээд инээмсэглэв.

Гэхдээ л энэ хачин уур амьсгалд уусаж чадахгүй байсан болохоор хүчээр шахуу өөдөөс нь муухан инээгээд л өнгөрлөө.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now