3. Инээх хэрэггүй

1.4K 232 29
                                    

===========

Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

===========

Тааламжтай харилцаа байгаагүй ч анхны краштайгаа санаандгүй байдлаар хоёулаа байх орчинд таарч, тун ч ойроос ширтэж үзсэн нь өнөөдөр надад ирсэн хамгийн хүчтэй сэтгэл хөдлөлүүдийн нэг байлаа.

Байнга энд тэндээс краш хайж явдаг Ханнаг хааяа гайхдаг байсан юм. Юу нь сайхан гэж хүн бүрийг ингээд л сонирхоод байдаг  байна аа? гэж. . .

Гэвч бодит байдал, бодит мэдрэмж бүгд өөр юм.

Сэтгэлийг чинь маш ихээр догдлуулж чадах нэгэн амьдралд орж ирэхэд л амьдралын чинь минут секунд бүгд догдлолоор хэмжигдэж эхэлдэг.

================

Найз залууг минь аав ээж голсон мэт л хатуухан эсэргүүцэл тавьсан найзаасаа болж гэртээ ирсэн ч Жуниныг крашлах нууцхан хүслээ дахин ил гаргаж чадсангүй.

Минут тутамд түүний талаар бодож олон янзын эргэцүүлэл, асуултуудад дарагдаж байсан ч гадна төрхөөрөө аль болох энгийн өдрүүдэд байдаг шигээ хэвийн байх гэж хичээж байлаа.

"Хоол болсон шүү!"

Ханна "Ойлголоо, очлоо" гэж орилоод удаагүй угаалгын өрөөнөөс гарч ирэхдээ чихэвч зүүсэн байдалтай утсаар ярьсаар ширээнд ирж суулаа.

Ханна "Тийм ээ, өнөөдөр нэлээд хэдэн ан агнасан. Харин чи?. . . .за больж үз! чи хүртэл түүнд бүдрэх гэж дээ. Манайд бас нэг мангар юм чамтай адилхан болчхоод л бүлтгэнээд байж байна" хэмээн сүрхий хэлснээ над руу харлаа.

Хэнтэй ярьж байгааг нь ч мэдээгүй байтал гэнэт л намайг татаж оруулсанд цочирдон түүн рүү асуулт тавин харав.

Ханна ээж минь юм шиг л намайг шүүмжлэн нүдээ нарийсгаад "Тийм ээ тэр яг чам шиг болчихсон. Би үнэхээр чухалчлан сануулсан ч бүтээгүй, та хоёр ч өнгөрч дээ. Ким Жунин үнэхээр үхлийн хортой л адилхан хүн шүү дээ. Ммм. . . тийм ээ. . . .хоёр найзынхаа сэтгэлийн оршуулгад явах бодол байхгүй л байна шүү. . . .тийм ээ"

🫣 Crush ❤️‍🔥Onde histórias criam vida. Descubra agora