8. Чиний давуу тал

815 194 64
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Тэдний харц үнэхээр халуухан, намайг шарж байгаа мэт л төөнөж байсан тул ичсэндээ тэднээс харцаа буруулан зөрөх мөчид Сэүн "Чиний зургууд сайн болсон гэж бодож байна" гэв.

Түүний үгээр эргэж харвал Сэүн зүгээр л инээмсэглэв. Харин Жунин ямар ч нүүрний хувирал гаргасангүй чимээгүй ширтсээр зогсоно.

Би "Баярлалаа, та хоёрынх ч бас гайхалтай байсан байх" гэж хэлэн бөхийгөөд тэндээс холдлоо.

Уг нь бол Жунинтай юм ярих боломж гардаг бол ярилцаад, эсвэл түүнийг ширтээд зогсоод баймаар байсан ч цагаа тулахаар ичээд огт чадсангүй.

===========

Хувцас солих өрөөнд орж хувцсаа солиод гарах гэж байтал гаднаас Тэри ороод ирлээ.

Зөрөөд гарах гэтэл гараас нэлээд чанга атган зогсоов. Өвдсөн болохоор гараа татаж авахад Тэри над руу ууртай гэмээр ширтэж байснаа "Хоёр залуугийн дунд гүйгээд байгаа хэрэг үү? гэмгүй царайтай хэрнээ их амьтан байх нь ээ? өөрийнхөө хэм хэмжээг мэдэхгүй Сэүн Кай хоёр луу шүү! Хөөе ядуусын хорооллоо нэг зүйл сануулаад хэлье. Элит клубт орсон гээд их зүйл бодох хэрэггүй шүү. Энэ үлгэрийн ертөнц биш. Халтар үнсгэлжин ханхүүтэй гэрлэж болдог газар бүр ч биш! тиймээс зүүднээсээ сэрж үз. Сэүн Кай хоёроос хол бай! дахиж тэдний хажууд сүүлээ шарвуулаад байвал сүүлийг чинь тасалж орхино шүү, зальт үнэг минь. Зиндаагаа мэдэж амьдар. Чи үхээд дахиж төрсөн ч бидний зиндаанд ирэхгүй" гэж хэлснээ нэлээд чанга мөрлөөд хажуугаар зөрлөө.

Нэг тайлбар хийдэг юм уу гэснээ зүгээр л чимээгүй байхыг сонголоо. Угаасаа баян айлын гүнж шиг охинд яаж ч тайлбарлаад тэр намайг ойлгох биш. . .

================

Хагас сайн өдөр:

Зураг авалтаас хойш клубт огт ирээгүй байж байгаад өчигдөр л ирсэн. Амьдралд минь гарсан өөрчлөлт гэвэл би үнэхээр сургууль дотор алдартай болчихсон. Өмнө нь намайг оршиж байгааг ч анзаардаггүй байсан оюутнууд, багш нар бүгд л намайг сайн таньдаг болсон мэт инээмсэглэн мэндэлж "Пак Инбинь байна" гэх хүмүүсийн танимхайрсан үгсийг их сонсох болсон.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now