13. Төлбөрийн нөхцөл

867 228 89
                                    

===============

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===============

Мэнд ч байхгүй гэнэт асуусанд нь жаахан цочирдсон ч "Тийм ээ, тийм ч гэж дээ яг үнэнийг хэлэхэд шууд төлөхөд мөнгө маань хүрэх үгүйг сайн мэдэхгүй байна л даа. Тиймээс юу ч гэсэн үнийг нь асууж тодруулаад тэгээд төлөх нөхцөлөө шийдэх гээд л. . ." гэж тайлбарлаад үүдэнд номхон зогсоно.

Жунин над руу ширтсэн чигтээ "Наашаа ойрт, төлбөрийн нөхцөл гэдэг үг чинь их таалагдаж байна. Би ч бас тэр талаар ярих гэж байлаа" гэв.

Түүний өрөө их том болохоор үүднээс эхлэн хэдэн алхам алхаж байж ор луу нь дөхөж ирлээ.

"Үнэ нь яг хэд юм бол?" гэж асуухад

Жунин "Харин л дээ, бүтээсэн хүнээс нь асуух уу?" гэв.

"Бүтээсэн хүн?"

Жунин "Gucci-с надад бэлэг болгож цор ганц хувь хийсэн тусгай загвар байгаа юм. Цахилгаан нь цагаан алт, товчнууд нь очир алмаз, материал нь хамгийн-" гэх үед нь

Би "Аймаар үнэтэй гэдгийг нь ерөнхийдөө бол ойлгочихлоо. Гэхдээ би зөвхөн өмдийг нь л заваан болгосон шүү дээ. Товч болон цахилгааныг нь тооцохгүй байж болох уу? хүсвэл би өөр өмд рүү чинь шилжүүлээд оёод өгье" гэж хэлтэл Жунин псс хийтэл нийснээ,

"Хөөх өөр өмдөнд хийе гэдэг санаа гаргаж байгаа хэрэг үү?" гэж шоолонгуй асуулаа.

Би ч түүний өөдөөс цоо ширтсээр "Тиймээ, яагаад болохгүй гэж. Жүүс асгарсан хэсгээс бол байсан. Ер нь бол зүгээр байгаа. Чи товч цахилгаанаа хүсвэл зарчихсан ч болно шүү дээ. Өмдтэй огт нөлөөгүй зүйлс" гэхэд

Жунин бас л жуумалзсаар "Зөвхөн тэр өмдөнд хийх гэж тусгайлан гаргасан загвар байтал өөр өмд рүү шилжүүлээд тэгээд тэрийг нь чи гараараа оёно гэж байгаа нь үнэхээр хөгжилтэй юмаа. Чи наргиа хийхдээ их сайн юм" хэмээн толгой сэгсрэв.

Уг нь наргиа хийгээгүй юм сан. Зөвхөн энэ өмдөнд зориулж гаргасан товч гэнэ үү? ер нь өмдний товч тийм чухал гэж үү? доош унагахгүй барих л үүрэгтэй биз дээ? тэгээд ч өөр өмд рүү шилжүүлсэн ч надад бол зүгээр л санагдаж байна.

🫣 Crush ❤️‍🔥Where stories live. Discover now