02.

1.1K 120 1
                                    

Ви-гийн талаас.

        The melody from my soul

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

The melody from my soul.

Төгөлдөр хуурын даралт бүрээр дамжуулагдах сэтгэл зүрхнээс минь урсах уянгалаг аялгуу дуусах үед театрт байсан хүмүүс бүгд алга ташин зарим нэг нь босож зогссон байх нь харагдана. Би тэдэнд мэхийн ёслоод тайзнаас буулаа.
Тайзны арын өрөөнд ороход ажилчид болон хөгжимчид мөн адил алга ташин хүлээж авав.
"Ви, үргэлж л бид бүхнийг алмайруулах юм аа" хэмээн нилээд чадварлаг гэгдэх хижээл насны эрэгтэй хэлэв.
Би инээмсэглэсээр "Үгүй дээ, таны хаана ч хүрэхгүй шүү дээ"
Тэр ч бас миний өөдөөс инээмсэглэн "Юу ярьна вэ? Ви, чи ийм залуухан гэхдээ үнэхээр чадварлаг, чиний дарсан нот болгон хүмүүсийн зүрх сэтгэлд нь хүрдэг" гэв.
Би түүнд хэд хэд бөхийн "Таниас ийм үг сонсох гэж, баярлалаа" гэхэд минь тэр хөхрөн "Ви, үнэхээр царайлаг, боловсролтой, хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй гээд магтах зүйлс нь дуусахгүй юм аа, бараг төгс оршихуй гэж хэлэхээр"
Би "Бурхан минь та хэтрүүлж байна"
Бид хоёрын яриа эргэн тойрны хүмүүсд хангалттай сонсогдохоор чанга байсан учир зарим хүмүүс нь "Тийм ээ, Ви үнэхээр төгс гэмээр" гэх нь сонсогдов.

Гэхдээ төгс хүн гэж хаана ч байхгүй шүү дээ...... Хүн болгонд л сул тал байдаг.

Тэдний яриаг болон миний бодлыг тасалдуулан нэг эмэгтэй сандран гүйж ирээд "Ви! Чамд маш чухал захиалга ирчихэж"
Би "Захиалга гэнээ??"

ApocalypseWhere stories live. Discover now