07.

643 116 10
                                    

        End of this fucking world                     ▫️▫️▫️Юнги ах болон Ханна эгчийн хуриманд ирчихээд, ирсэн цагаасаа хойш би Жонгүгийг ширтэн түүний тухай бодлоор толгойгоо дүүргэсээр байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

End of this fucking world
▫️▫️▫️
Юнги ах болон Ханна эгчийн хуриманд ирчихээд, ирсэн цагаасаа хойш би Жонгүгийг ширтэн түүний тухай бодлоор толгойгоо дүүргэсээр байлаа.
Тэр хэдхэн хоногийн өмнө таарахад л хар үстэй байсан ч одоо цайвар шаргал өнгийн үстэй болчихсон, дээрээс нь хослол өмсчихсөн байв. Мэдээж тэр үнэхээр хараал идсэн сэтгэл татам харагдаж байлаа.
Ингэхэд би түүнийг нэг гараараа дүүрэн шивээстэй, нилээн булчинлаг, мотоцикл унадаг залуу гэж дурьдаж байсан билүү?

Жонгүг гэнэтхэн тайзан дээр микрофон барин гарч ирэн "Юуны түрүүнд энд цугларсан бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье, мөн хайрт ах эгч хоёртоо үүрд хамтдаа жаргалтай амьдрахыг хүсээд энэхүү дууг дуулж өгөхийг хүссэн юм аа, яахав утга жаахан зөрөх л байх" хэмээн хэлээд тэр инээд алдахад зочид мөн даган инээд алдах, зарим нь алгаа таших сонсогдов.

Мөн дуу явж эхлэхийн зэрэгцээ тэр над руу ширтэж эхлэх нь тэр.

Намайг илбэх тэр намуухан хоолойгоороо

Нэрийг минь ахиад нэг удаа дуудаж өгөөч.

Хөлдөж орхисон үдшийн гэгээн дор хөшсөн мэт зогсох ч

Чиний төлөө нэг алхам урагшилъя

Одоо ч хүртэл хамтдаа.

Энэнээс хойш чихэнд минь эргэн тойрон дахь чимээ огт сонсогдохоо болих шиг болов. Гагцхүү би урд минь дуулж буй хүний харц болон хоолойнд ховсдуулж байгаагаа л мэдэж байлаа.

Бас......

Зөвхөн миний л дотор орших тэр жижигхээн ёртөнцийн төгсгөл ойртож байгаа бололтой.

▫️▫️▫️

                       ▫️▫️▫️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


❤️

ApocalypseWhere stories live. Discover now