Oᴜᴛʀᴏ.

810 116 7
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

             "Сүүлийн удаа мэт"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сүүлийн удаа мэт"

Jungkook's P.O.V
Өрөөнд үүссэн тухтай атлаа чимээ аниргүйг эвдэн "Чамтай гэрлэх гэж байсан бүсгүй яасан юм?" хэмээн Тэхён асуув.
Харин би огцом босон "Нээрэн тэр чамтай юу ярьсан юм?" гэж аяархнаар асуулаа.
Тэхён хариуд нь "Би Жонгүгтай гэрлэхгүй ээ, аавынхаа хэлснээр амьдрахаас залхаж байна гэсэн ухааны юмнууд л хэлсэн, тэгээд тэр яасан юм бол?"
гэхэд би түүний нүдрүү ширтсээр "Тэр амиа хорлочихсон" гэх үгийг амнаасаа арай гэж унагав.
Тэхён уулга алдсан ч үг хэлж зүрхэлсэнгүй. Хүний амь нас ийм л үнэгүйдчихсэн бололтой.

Энгэрт минь шигдэх Тэхёны үсээр оролдон цонх руу ширтсээр "Үүр цайж байна" хэмээхэд Тэхён толгойгоо өндийлгөн над руу зөөлнөөр инээмсэглэн нүд рүү минь ширтэнэ.
Миний Тэхён хэвээрээ байх нь ээ, хөөрхөн харц нь өөрчлөгдөөгүй байх нь.

Би ч мөн адил инээсээр түүнийхээ нүднээс урсах нулимсыг арчин цаашлаад хацрыг нь элбэнэ.

Тэр жил Юнги ахыг театр явъя гэхэд нь л зөрүүдэлсээр үлдчихсэн бол, анхны харцаар ухаангүй дурлачихсан төгөлдөр хуурын ард суух үзэсгэлэнтэй залууг ахиж харах гэж очоогүй байсан бол. Тэр үед л хязгаарыг даваагүй сан бол.

Тэхён уйлах хэдий ч над руу инээмсэглэсээр "Чамгүй л бол үнэхээр амьдарч чадахгүй бололтой" гэхэд би ахин нэг удаа нулимсыг нь арчин хацрыг нь элбэх гараа доошлуулан түүний гарнаас атгав.
"Тэгвэл хамтдаа зугтаацгаая"
                      ▫️▫️▫️

Үнэрийг нь үнэрлэхгүйгээр
Гарыг нь атгалгүйгээр
Энгэрт минь шигдэх түүнгүйгээр
Намайг ээх түүний харцгүйгээр
Яаж амьд явах билээ.

Миний бүхий л ёртөнц

Миний там, миний диваажин.

Төгсөв

A/N Ямар ч чадваргүй намайг үргэлж дэмжиж байдаг та нартаа маш их баярлалаа🤍. Үлдээсэн сэтгэгдэлүүдийнх нь ачаар л бичиж  дуусгаж чаддаг шүү🤍
Have a nice week, thank you so much.
I love every single one of you🤍

ApocalypseWhere stories live. Discover now