03.

809 123 1
                                    

Ви-гийн талаас.

Би "Захиалга гэнээ?"
Энэ мэдээг дуулгасан эмэгтэй "Тийм ээ, нилээд нэр хүндтэй хүний төрсөн өдөр дээр тоглоно гэсэн" гэх нь тэр.
Би "Хэний тэр вэ?" гэж бага зэрэг гайхсан байртай асуухад минь өнөөх эмэгтэй "Алдартай зураач гэсэн байх аа" гэв.
Би "Хэзээ?" гэхэд минь тэр "9 сарын 1 нд буюу маргааш" гэв.
Надад иймэрхүү саналууд маш олон ирдэг ч би бүгдэнгээс нь татгалздаг гэхдээ энэ удаагийнх миний сонирхлыг хамгийн ихээр татаж байв. Учир нь би уран зурагт их хайртай хүн л дээ.
Би "Ойлголоо, би очноо" гэхэд өнөөх эмэгтэй "Ойлголоо, хаяг болон цагийг нь мэйлээр явуулчихъя" хэмээв. Удалгүй тэр хэнтэй ч юм бэ утсаар ярьсаар өрөөнөөс гарлаа.

Яг театраас гарах гэж байтал Жимин над дээр хүрч ирэн "Тэхён аа, чи ууг нь театраас гадуурх үйл ажиллагааг хэзээ ч зөвшөөрдөггүй биз дээ, гэнэт яасан юм?"
Би "Зураач гэсэн болохоор л, бас чи битгий жинхэнэ нэрээр дуудаад байлдаа"
Жимин "За за, яагаад нэрээ нуугаад маяглаад байдаг юм" гэж тэр намайг ёжилсон маягтай хэлэв.
Би "Дуугүй байж үз" гэхэд минь тэр "За яахав, баяртай харилаа" гээд бид салав.
Жимин бол миний хамгийн сайн найз бас балетчин. Бид хоёр амьдралынхаа талыг хамтдаа өнгрөөчихсөн юм болохоор бие биенийхээ хамаг юмыг мэдэх нь аргагүй.

ApocalypseWhere stories live. Discover now