18.

584 114 4
                                    

           Tie up me, by your side

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Tie up me, by your side

   Зөвхөн би гэх зүйлсээр дүүрэн байсан амар тайван ёртөнц минь аль хэдийнээ юу ч үгүй болтлоо сүйрээд оронд нь Жон Жонгүг гэх ёртөнц үүсчихжээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зөвхөн би гэх зүйлсээр дүүрэн байсан амар тайван ёртөнц минь аль хэдийнээ юу ч үгүй болтлоо сүйрээд оронд нь Жон Жонгүг гэх ёртөнц үүсчихжээ.
Тэр миний бүх зүйлс болчихож
Түүний төлөө л гэвэл амиа өгөхөөс ч буцхааргүй болгочихож.

Хайртай болохоор.
▫️▫️▫️
KIM TAEHYUNG'S P.O.V
Юу ч бодохыг хүсэхгүй байна, ахиж уйлахыг ч хүсэхгүй байна, өвдөхийг ч хүсэхгүй байна.
Түүнийг гудамжинд орхиод явснаас хойш 7 хоног өнгөрсөн ч, тэр ор сураггүй алга болчихсон.
Намайг өнөөх хөгийн байдалд үлдээгээд утсаа ч авахгүй, холбоо ч барихгүй зүгээр л алга болчихсон.
7 хоногийн турш уйлж, хоол ч хоолойгоор давахгүй, 3 хоног унтаагүй болохоор асар ихээр ядарж туйлдаж байгаагаа мэдэрч байв. Жимин чухал үзүүлбэрт бэлдэж байгаа болохоор санааг нь зовоохгүйн тулд түүнтэй хэсэгтээ харьцаа тогтоохгүй байхаар шийдсэн юм.

Яах ч аргагүй ядраад тасарсан бололтой нүдээ нээхэд гадаа үүр цайж байв. Тэр чигээрээ хөх өнгөөр бүрхэгдсэн ёртөнц, магадгүй энэ мөчид хорвоо ертөнц хамгийн амар амгаланаар оршин байдаг байх.

Хэдий олон цаг унтсан ч биеэ хөдөлгөх хүч надад байсангүй, цонхоор нар мандах хүртэл харчихаад буцаж унтахаар зэхлээ. Ахиж уйлах тэнхэл ч үлдээгүй бололтой.

Сэрэхэд минь гадаа аль хэдийнээ орой болж сарны гэрлээс өөр гэрэлтүүлэх зүйлгүй болжээ. Олон цаг унтсанаас болж цаг хугацааны баримжаагаа ч алдаж орхиж. Олон хоног юм идээгүй болохоор яаж ч унтсан бие тэнхрэхгүй бололтой. Гэвч надад үнэхээр хөдлөх хүсэл байсангүй ингээд үхэхээ хүлээгээд хэвтэж байх нь харин ч зүгээр санагдана. Би энэ бодолдоо өөрийгөө шоолон инээв, өнгөрсөндөх бүхнийг шүдээ зуун давж туулчихаад одоо болохоор үхэхээ хүлээгээд л. Үнэхээр Жон Жонгүг гэх хүн байхгүй бол би ч бас байхгүй болох бололтой.
  "Сэрчихсэн үү?" гэж хажууд Жонгүгийн хоолой дуугарахад цочих гэхээсээ илүү айв, би галзуурч байгаа юм байна л даа.
Айсандаа нөгөө тийшээ эргэж харахад Жонгүг хэвтэж байх нь тэр. Түүнийг жинхэнэ гэдэгт хэсэг эргэлзэв, хагас ухаангүй байгаа болохоор хий юм харж байх вий гэдгээс, тэр над дээр ирээгүй байх вий гэдгээс айна.
  "Бие нь өвдсөн юм уу? Цонхийсон харагдаж байна" тэр надад ойртон толгойг минь цээжиндээ наахад нулимс минь урсаад эхлэв.
  "7 хоног намайг хөгийн байдалд үлдээгээд алга болчихоод яаж ингэж асууж чадаж байна аа" гэхэд хоолой минь ч олигтой гарч өгсөнгүй.
  "Уучлаарай үнэхээр их уучлаарай, чам дээр бушуухан очихыг хүссэн ч чадсангүй" тэр миний толгойг илэнгээ ингэж хэлэх аж. Түүнд би ямар удаан тунирхаж чадах юм биш, яаж шаналснаа ор тас мартаж орхив.
"Намайг байхгүй байсан ч сайн идэх хэрэгтэй шүү дээ, өмнө нь надгүйгээр амьдраад л ирсэн юм чинь одоо ч гэсэн чадна гэсэн үг"
  "Чи яагаад надаас явах гэж байгаа мэт яриад байгаа юм бэ, гуйя намайг битгий орхиорой" би түүний энгэрт шигдэн улам ихээр уйлж эхлэлээ.

Би яаж чамгүйгээр бүтэн амьсгаа авах юм бэ, яаж чамгүйгээр инээмсэглэх юм бэ, яаж энгэрт чинь шигдэхгүйгээр, хоолойг чинь сонсохгүйгээр, үнэрийг чинь үнэрлэхгүйгээр, гарыг чинь атгахгүйгээр, уруулыг чинь үнсэхгүйгээр амьдрах юм бэ?
Би яаж чи гэх оршихуй үгүйгээр амьдрах юм бэ?

A/n
Анх энэ бичвэр нийтлэгдэхдээ trailer маягийн зүйлтэй байсныг нийтлэгдэх үед нь уншиж эхэлсэн хүмүүс мэдэх байх аа, дараа нь харсан тэнэг санагдаад устгачихсан юм аа hhahahahha. Гэхдээ тэрийг үзсэн бол угаасаа тийм ч гэгээлэг бичвэр биш гэдгийг мэдэх байх.
Дараагийн хэсэг 40+

Thank you for reading🤍

Та бүхэнд хайртай Lucine нь байлаа🤍

ApocalypseWhere stories live. Discover now