05.

687 127 7
                                    

Ви-гийн талаас.

Энд ирсэн зорилгоо биелүүлчихсэн учир гарах гээд явж байтал Жонгүг араас ирэх нь тэр.
Жонгүг "Явах гэж байгаа юм уу?"
Би "Тийм ээ, хийх гэж ирсэн зүйлээ хийчихсэн юм чинь явж болно биз дээ" гэхэд минь Жонгүг нүд рүү минь ширтсээр л байв.
Түүний нүд түүний харц үнэхээр сэтгэл татам магадгүй тэр үүнийгээ мэддэг байх, бас ашиглахдаа ч их сайн юм аа.
Жонгүг "Тэгвэл надад дугаараа өгөөч?"
Би "Яагаад дугаарыг минь асууж байгаа юм?" тэр бага зэрэг инээмсгэлсэн чигээрээ "Ойлгомжтой биш байна уу?" гэх нь тэр. Би ч түүний өөдөөс хариу инээмсэглэн "Үгүй ээ, ойлгомжгүй байна" хэмээв.
Тэр бага зэрэг инээд алдаад "Чи ойлгож л байгаа биз дээ" гэхэд нь би толгойгоо сэгсрэв.
Ойлгож байж магадгүй ээ, гэхдээ би сонсохыг хүсэж байна.
Тэр өнөөх хүн ховсдогч харцаараа над руу харсаар "Би чамайг сонирхдог болохоор дугаарыг чинь авахыг хүсэж байна" гэлээ.
Хүсэж байсан зүйлээ сонсчих шиг боллоо.
Би сулхан инээд алдаад "Дараа таарвал өгье" гэчихээд түүн рүү ирмээд цааш гарах хаалгыг зорив.

Жон Жонгүг, таалагдсан хүн болгондоо сээтэгнэдэг юм уу? Эсвэл зөвхөн надад л ингээд байгаа юм уу?

ApocalypseWhere stories live. Discover now