09.

655 119 7
                                    

                      ▫️▫️▫️"Тэхёнаа гэртээ ир" хэмээн утасны цаанаас түүний аав аргадангуй маягтай хэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                   ▫️▫️▫️
"Тэхёнаа гэртээ ир" хэмээн утасны цаанаас түүний аав аргадангуй маягтай хэллээ.
"Яах гэж?" гэж Тэхён нилээд залхсан аясаар хэлэв.
"Наад тэнэглэлээ одоо зогсоогоод хүрээд ир, энд чамтай танилцахыг хүссэн сайхан эмэгтэйчүүд зөндөө байна" гэж түүний аав их л сайхан зүйл ярьж буй мэт өнгө аястай хэлэхэд Тэхён санаа алдан "Тэнэглэл гэнэ шүү, 6 жилийн турш үргэлжилсэн тэнэглэл, тэр сайхан эмэгтэйчүүдийг чинь яаж ч хичээсэн хайрлаж чадахгүй болохоор хүсвэл намайг хүүгээ гэж битгий бод"
"Ким Тэхён, манай удамд чам хүн огт байгаагүй юм шүү!" тэр одоо уурсах аж.
"Одоо яалтай ч билээ, хүсвэл намайг тэр удам гэсэн зүйлээсээ хасчихаарай" хэмээн хэлэх нь цаанаасаа л залхсан, огт тоохгүй байгаа шинжтэй. Мөн тэр аав гэх хүнийхээ яриаг ахиж сонсохыг хүссэнгүй бололтой үг хэлж амжихаас нь өмнө дуудлагыг таслав.
Тэр хүсээд ч эмэгтэйчүүдийг хайрлаж чадахгүй. Эцэст нь хүн төрөлхтөн бид бэлгийн чиг хандлагаа өөрсдөө сонгодоггүй шүү дээ.

Ким Тэхён 6 жилийн өмнө 'эмэгтэй хүнд хэзээ ч дурладаггүй' гэх шалтгаанаар өвлийн тэр нэгэн өдөр төрсөн гэрээсээ төрсөн аав ээжээрээ хөөгдөхдөө огт уйлаагүй ч одоо л аав ээж гэх хүмүүс нь өөрийг нь хэзээ ч ойлгохгүйг ухааран бяцхан найдвар нь ор мөргүй арилав.
Тэр уйлахгүйг хичээн гүнзгий амьсгаа аван цонхоор орж ирэх сэрүүхэн агаарт улам ойртон очиж нүдээ анин салхийг мэдрэн зогсох аж.
Анир чимээгүйг эвдэн түүний утсанд дуудлага ирэв. Тэр ахин аав ээжийнх нь аль нэг байх гэж бодсон ч шал танихгүй дугаар байсанд дуудлагыг юу ч бодолгүй авчихав.
"Сайн байна уу? Ви мөн үү" гэж хэлэх хоолой түүнд нилээн танил санагдав.
"Мөн байна, өөрөө хэн билээ?" гэж асуухад өнөөх хүн "Жонгүг байнаа, жинхэнэ дугаараа өгсөнд чинь бага зэрэг гайхчихлаа" гэж хэлэх өнгө аяс нь Тэхёныг инээд алдахад хүргэв.
"Хуурамч дугаар өгдөг байж л дээ, за тэгээд яагаад залгасан юм дээ?"
"Өөрөө дээр ярилцья гэсэн залгаарай гэсэндээ тэгээд л өнөөдөр завтай эсэхийг чинь асуух гээд"
    "Завтай л даа, яахав уулзаж болох л юм"
     "Тэгвэл цагийн дараа ххх-ххх кафед уулзвал болох уу?"
      "Ойлголоо" гээд тэдний дуудлага тасрав.
Тэхён ч уулзалттай болсон учраас сэтгэл санаагаа аль болох засахыг хичээн мөн өөрийгөө бэлдэхээр шийдэв.

ApocalypseWhere stories live. Discover now