06.

695 126 6
                                    

Өнөөдөр Жонгүгийн галерэйн нээлтэнд очих эсэхдээ эргэлзсээр байв. Би түүний амьдралыг харах өнцөг болон авъяаст нь их дуртай. Тиймээс нээлтэн дээр нь очихгүй бол алдас болчих гээд байдаг. Жонгүгтай таармааргүй байгаа ч таармаар байдаг.
Гэхдээ л би эцэст нь нээлтэн дээр нь ирчихсэн байж байна. Орсон даруйдаа би уран зургуудыг эхнээс нь сайтар ажиглаж эхэллээ. Зургуудын утга учрыг таамаглан явсаар нэг зурган дээр ирээд гацах нь тэр. Театрт л байгаа бололтой орь ганцаараа үзэгчдийн суудлаас тайзан дээрх төгөлдөр хуурыг ажиглан суух нэгэн залууг дүрсэлжээ, үнэхээр хачирхалтай юм.
Ганцаардмал гэх зүйлийг дүрсэлсэн мэт харагдах боловч надад яагаад ч юм дурлал мэт мэдрэгдэв.

Жонгүг "Яасан сонин хүн явж байх юм?" гэж гэнэт хажууд минь дуугарав.
Би "Бурхан минь цочих гэж" гэж би дуу алдахад тэр хөхрөн "За уучлаарай, өөрөө энд юуны тулд ирээв?" хэмээв.
Би "Би ямар чиний фен охин байгаа биш чамайг биш уран зураг харахаар л ирлээ" гэхэд минь түүний ахин нэг инээд алдах сонсогдов.
Би ч өнөөх утгыг нь таамаглаж чадаагүй уран зургийг түүнээс асуухаар шийдэн "Жонгүгаа, энэ зургийн утга нь юу юм?" гэвэл тэр "Онц утга байхгүй ээ, зүгээр л надад мэдрэгдэж байсан мэдрэмжийг зурсан юм" гэх нь тэр.
Би мэдрэмжээ төгөлдөр хуураар дамжуулж илэрхийлдэг бол тэр зурдаг байх нь ээ.
Жонгүг "Чи дээр дараа таарвал дугаараа өгье гээд байсан байхаа"
Би "Тийм ээ, тэгээд одоо өгөх ёстой юу" тэр толгой дохиод утсаа над руу сарвайв. Би ч нэг инээд алдчихаад дугаараа хийж өгөөд түүнд утсыг нь буцааж өглөө.
Би явах санаатай түүнээс холдоход тэр "Ви, явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр.
Би түүн рүү эргэж харан "Тийм ээ, фенүүд чинь чамайг харж орилолдоод тайван үзүүлэхгүй бололтой" гэлээ.
Ихэнх фенүүд нь түүнийг царайлаг бас халуухан залуу болохоор их дуртай байдаг байх аа. Галерэйн нээлтэнд уран зураг биш Жонгүгийг харах гэж ирээд л.
Тэр гомдол тээсэн царай гарган "Ууг нь чамтай байх гээд тэд нараас холдоод ирсэн юм сан, гэтэл чи явах болчихлоо" гэв.
Гэхдээ бид нэг нэгэндээ гомдоллох хэмжээний хүмүүс мөн билүү?
Би "Тийм л надтай баймаар байгаа юм бол дараа л болъё"
Тэр "Чи байнга дараа гээд л надаас зугтахдаа их сайн юм аа" гэхэд нь би түүн рүү хариу инээмсэглэх аядаад түүнийг орхилоо.

Соронз мэт намайг татах нэгэнтэй удаан хамт байвал миний ёртөнцын төгсгөл ирнэ шүү дээ.

ApocalypseWhere stories live. Discover now